Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгад хүндэтгэл үзүүлэх жагсаал эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Иймд шинэ Ерөнхиййлөгч бүрт Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Энэ дагуу Сүхбаатарын талбайд Зэвсэгт хүчний 1000 орчим цэрэг, албан хаагчид хүндэтгэлийн жагсаал зохион байгуулахаар байраа эзэлжээ. Ёслол морин цагт буюу 11.40-д эхлэв. Ёслолд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХШТ-ын дарга генерал Д.Даваа, УИХ-ын зарим гишүүн, Тагнуулын ерөнхий газар, ОБЕГ-ын дарга, ахмад дайчид, нийслэлийн иргэд оролцож байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга ёслолд охин Б.Намууны хамт оролцож, цэрэг дайчдад хандан үг хэлэв.
Дайн тулаангүй, амар тайван амьдрах сайхан үеийг авчирсан бие бүрэлхүүүн та бүхэнд баяр хүргэе. Монгол төрийн тусгаар тогтнолын тулгуур нь төрийн цэргийн байгууллага юм. Та бүхэн өндөр хариуцлагатай ажиллан, аюулгүй байдлыг баталгуужуулж байна. Монгол Улсын батлан хамгаалахын үндэс, баримт бичгийг Зэвсэгт хүчний командлагчийн хувьд эрх зүйн шинэчлэлийг боловсронгуй болгоход анхаарна. Тайван цагт үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх дэс дараатай арга хэмжээ авна. Техникээ сайжруулахад анхаарна. Агаарын цэргийн хүчин чадлаа сайжруулах шаардлагтай.
Улс орны хөгжил, бүтээн байгуулалтад цэргийн албан хаагчдыг татан оролцуулж, тусгай техникээр хангана. Залуус цэргийн алба хаах хугацаандоо орлого олох боломжийг үрдүүлнэ.
“Нэг цэрэг нэг үндэстэн” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Бие бялдар, сэтгэл зүйн хувьд эр цэргүүдийг төлөвшүүлэхэд анхаарна. Сайн үйл хэргийг дэмжин ажиллана. Зэвсэгт хүчин улстөрийн нам эвсэл, арилжаа бизнесээс хол байх ёстой.
Жинхэнэ эх оронч, мэргэжлийн завсэгт хүчин байх сётой. Хоёр хөрштэй болон бусад гадаад улстай байгуулсан хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Эдгээрийг та бүхэнтэй хамтран хэрэгжүүлж чадна гэж найдаж байна.
Эх орондоо өргөсөн тангарагтаө үнэнч байгаарай. Монгол цэргийн сүлд хийморь бадран мандах болтугай. УРА
Жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар хамгийн анх 1921 онд Зэвсэгт хүчний жагсаал болж байжээ. 1970-1991 оныг хүртэл ёслолын жагсаалыг тасралтгүй зохион байгуулсан байна.