MNBA Үндэсний лигийн улирлын тоглолтууд талаасаа өнгөрч плей-оффын байрлалын төлөөх өрсөлдөөн ширүүсээд байна.
Супер хэмээн нэрлэгдсэн лхагва гарагийн тоглолтууд тун гайхалтай болж өнгөрлөө. Эхний тоглолт Төв аймаг болон Өвөрхангай аймгийн багуудын хооронд боллоо.
Тоглолтын өмнө Өвөрхангай аймгийн багийн ахлагч, Fiba 3x3 Азийн аварга, 21 аймгийн лигийн “Үнэ цэнэтэй тоглогч” Э.Цэрэнбаатар нурууны гэмтлийн улмаас тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэхүү тоглолтын эхнээс л Өвөрхангай аймаг бага зэрэг илүү тоглолтыг үзүүлж байсан юм.
Ингээд эцсийн шүгэл дугарахад 86-74-оор Өвөрхангай аймгийн баг улирлын тав дахь хожлоо авсан юм.
Энэ өдөр багаараа маш жигд тоглолтыг үзүүлсэн Өвөрхангай аймгийн багийг 15 оноогоор Ж.Жамсрандорж тэргүүлсэн бол Т.Билгүүн 13 оноо, Г.Үлэмж болон Б.Билэгт нар 10 оноо авлаа. Харин эсрэг багаас З.Доржсүрэн 18 оноо, Д.Дэлгэрням болон Б.Дорждамба нар 16 оноо, 9 самбар, 3оновчтой дамжуулалт, Д.Мөнхтөр 13 оноо, 5 самбар, 5 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Хэдий энэ тоглолтод багийн үндсэн төвийн тоглогч байгаагүй Өвөрхангай аймаг будагтай талбайдаа 58-36-аар илүүрхсэн нь онцлох үзүүлэлт байсан юм. Ийнхүү Өвөрхангай аймаг тав хожиж хоёр хожигдсон амжилттай зүүн бүсийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол Төв аймаг дөрөв хожиж гурав хожигдсон амжилттай баруун бүсийн гуравдугаар байранд бичигдэж байна.
Галдаагийн Болдын гайхалтай тоглолт багтаа хожил авчирлаа
MNBA Үндэсний лигийн баруун бүсийн хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй Хэнтий Эбэг баг энэ удаад Увс Нуур багийн эсрэг тоглолтоо хийлээ.
Увс Нуур багийн хувьд тоглолт бүрд плей-оффд орхын төлөө талбайд гарч ирж байгаа учраас энэ тоглолт ч гэсэн маш ач холбогдолтой байлаа. Үндэсний лигийн үзүүштэй, эрч хүчтэй, хурдтай залуу хоёр багийн тоглолт үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн юм. Тоглолтын эхнээс хоёр баг тун тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж байснаар эхний хагас 45-44-өөр Увс Нуур багийн нэг онооны илүүтэй өндөрлөв. Улмаар тоглолтын гуравдугаар үед Увс Нуур багийн залуусын довтолгоо супер байснаар 14 онооны илүү болж чадсан юм. Гэхдээ ямар ч багт бууж өгөх дургүй Хэнтий аймгийн баг шийдвэрлэх үед сэргэлтийг авч онооны зөрүүг гурав болгож ойртуулсан М.Даваадорж, Ш.Мөнх-Эрдэнэ нар дөрвөн чөлөөт шидэлтийг алдснаар хожигдол хүлээсэн юм.
Энэ тоглолтод Увс Нуур багийн тоглогч жижиг Дандий хочит Г.Болд гайхалтай байсан юм. Тэрээр 41 оноо авч энэ улирлын хоёр дахь 40-с дээш оноог авлаа. Мөн Увс аймгийн багаас Ө.Мөнхбаяр 15 оноо, 12 самбар, 5 хаалт хийж дабл дабл хийсэн бөгөөд Т.Ажрахгүй, С.Лхагважав нар 10 оноог авсан. Харин эсрэг багаас Н.Шижирбат 29 оноо, Г.Ган-Эрдэнэ 18 оноо, Б.Жанчив-Од 10 оноотой тоглолтыг дуусгажээ. Ийнхүү Хэнтий Эбэг баг улирлын гурав дахь ялагдлаа хүлээсэн бол Увс Нуур багийн плей-оффд ороход нэг алхам ойртлоо.
Үндэсний лигийн оргил тоглолт Архангайн ялалтаар өндөрлөлөө
MNBA Үндэсний лигт нэг ч хожигдоогүй Тордайн Ариунболд эзэнтэй Архангай аймаг Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад мөн л хожигдоогүй бүсээ тэргүүлж байсан Ховд Шонхорууд багийн эсрэг тоглолтоо хийлээ.
Ордон дүүрэн үзэгчид энэхүү тоглолт дээр анхаарлаа төвлөрүүлж ордон нам гүмхэн байлаа. Тоглолтын өмнө УИХ-н гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн багаа дэмжихээр хүрэлцэн ирсэн бөгөөд 3х3 Азийн аварга Азийн аваргийн Үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн болон Азийн аварга Г.Цэнгүүнбаяр нарт тоглолтын пүүз гардуулан өгч баяр хүргэлээ.
Ингээд тоглолт эхлэхэд СТА Э.Цолмонбаяраар ахлуулсан Архангай аймгийн дэмжигчид багаа эрч хүчтэйгээр уухайлан дэмжиж байсан юм. Ховдчууд ч гэсэн дутахааргүй олуулаа ирсэн байлаа. Гэхдээ тоглолтын эхлэл төсөөллөөс арай өөр байж, Архангай Дайчид баг илүүрхсэн эхлэлийг хийлээ.
Улмаар эхний хагаст тэр чигээрээ Дайчид илүүрхэж 25-41 харьцаатай гуравдугаар үе эхэлсэн юм. Гэхдээ хүчирхэг Шонхорууд хоёрдугаар хагаст тун сайн байж дөрөвдүгээр үеийн төгсгөлд оноог ердөө хоёр болгож ойртуулсан ч тоглолт дуусахад 13 секунд дутуу байх үед А.Энхбаясгалан дээр алдаа гаргаж улмаар хоёр шидэлтээ амжилттай болгосон нь тоглолтыг шийдсэн юм.
3х3 дэлхийн лигийн аварга О.Энхбаатар өнөөдөр сайн байж 17 оноо, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Г.Баттөр 15 оноо, 7 оновчтой дамжуулалт өглөө. Харин эсрэг багаас Э.Дөлгөөн 14 оноо, 12 самбар, 7 онвчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалт, Г.Цэнгүүнбаяр 13 оноо, 5 самбар гүйцэтгэсэн бол О.Доржзовд, Баярсүрэн нар 12 оноо авлаа. Ийнхүү Шонхорууд анхны ялагдлаа хүлээсэн бол Архангай Алтан Дорнод Дайчидын төгс амжилт үргэлжилсээр байна.