АТГ-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийв. Тус газар сар бүрийн 25-нд мэдээлэл өгдөг уламжлал тогтоод байгаа юм.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн нар хуралд оролцлоо.
Т.Баярхүү дарга: Олон нийтээс мэдээлэл авах зорилгоор 1800-1969 дугаарын утсыг ажиллуулдаг. Энэ утсаар гомдол мэдээлэл өгсөн иргэдтэй бид эргэх холбоотой ажилладаг. Өнгөрсөн сард 69 дуудлага хүлээн авч, 34 гомдол хүлээн авч, 31 иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн.
- Боловсролын салбартай холбоотой 15,
- ИТХ, Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой 9,
- Нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, газрын алба, гааль, цагдаатай холбоотой 10 гомдол ирсэн.
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, энэ оны эхний улиралд 381 сая төгрөгийг ажилчдадаа урамшуулал болгон олгосныг АТГ-ын ажлын хэсэг илрүүлжээ. Хоёр тэрбум төгрөг нь төрийн зарим байгууллагын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх мөнгө гэв.
Тус компани төрийн өмчит гэсэн статустай атлаа төрийн байгууллагуудад өндөр үнээр интернет үйлчилгээ үзүүлэн, орлогоо бүрдүүлдэг.
Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар: Өнгөрсөн сард 1029 орчим хүн нийтийн албанд ажилд орохоор хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ ирүүлсэн. Эдгээрээс 821 нэр дэвшигчийн материалыг шалгаад илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр этгээдийн материалыг хүргүүлсэн.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын архитекторын ажилд нэр дэвшсэн Б барилын зураг төсөл боловсруулдаг компанийн үүсгэн байгуулагч, 100 хувь эзэмшигч, захирлаар бүртгэлтэйг тогтоожээ.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын архитекторын ажилд нэр дэвшсэн Б барилын зураг төсөл боловсруулдаг компанийн үүсгэн байгуулагч, 100 хувь эзэмшигч, захирлаар бүртгэлтэй,
Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Завхан аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д тус сумын ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг байна.
Баянзүрх дүүргийн … цэцэрлэгийн эрхлэгч Д хууль бус төлбөр, хураамж авсан, өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд авсан гэх гомдол иржээ. Энэ гомдлыг шалгахад эрхлэгч Д хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул АТГ-аас хотын дарга С.Батболдод иргэн Д-д хариуцлага тооцуулах тухай албан бичиг илгээжээ.
Мөн Өмнөговь аймгийн ЕБС-ийн захирал А хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх гомдлыг шалган, мөн л хууль зөрчсөнийг тогтоосон байна. Иймд аймгийн Засаг дарга А захиралд хариуцлага тооцжээ.
Хөрөнгө орлогын мэдүүлгүүдэд төлөвлөгөөт шалгалт хийхэд дараах зөрчил илэрчээ:
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга зэрэг долоон албан тушаалтан, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга зэрэг дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн.
Эдгээр мэдүүлэг гаргагч өөрийн болон гэр бүлийн хөрөнгө орлого, түүнд орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосноор нь мэдүүлсэн, гэр бүлийн дундын өмчлөлийн өмч, хөрөнгө оруулсан компани болон хувьцаагаа мэдүүлээгүй байна.
АТГ эдийн засгийн гэмт хэрэг, авлигатай тэмцэх зорилгоор олон улсын арваад байгууллагатай хамтран ажилладаг юм байна. Гэвч төсвийн хүндрэлийн улмаас сүүлийн гурван жилд АТГ-т гадаад томилолтын зардал олгоогүй аж.
Хөгжлийн банкны санхүүжүүлсэн 50 орчим төслийг АТГ-ын мэргэжилтнүүд шалгаж байгаагаас 4-5-д нь хэрэг үүсгэсэн байна.
Монголбанкны өмнөх удирдлагуудтай холбоотой хэргийг ЦЕГ-гай хамтран байгуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан хэн нэгнийг цагдан хориогүй гэв.