Монгол Улс тэртээ 1964 оны Инсбрукийн өвлийн олимпод анх удаа өрсөлдөж, олимпизмын үйл медаль авах. Бидэнд боломж байгааг, тордоод өгвөл том тэмцээнээс медаль авч болохыг залуучуудын олимпод түрүүлсэн Б.Сумъяагийн амжилт нотолсон.
Манайхан өвлийн спортын төрлөөр томоохон амжилт гаргах хэмжээнд хүрээгүй гэх гутранги үзэлтэй зарим хүний бодлыг эл үйл явдал өөрчилж чадсан. Түүхэн амжилт байгуулснаас дутахааргүй түүний бүтээсэн гавьяа бол энэ. Монголчууд бид зуны спортын төрлөөр арай түлхүү хичээллэн, тэр хэрээрээ олимп, ДАШТ-д өндөр амжилт гаргасаар байгаа. Харин өвлийн спортын төрлөөр яагаад амжилт гаргаж чадахгүй байн вэ. Мэдээж төрөөс дөмөгхөн дэмжиж, тамирчид хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж чадвал өвлийн спортоор ч цахиур хагалах боломж монголчууд бидэнд бий.
Сочигийн олимпын дараа тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өвлийн спортыг дэмжих, тусгай цогцолбор байгуулах зарлиг гаргасан нь яахын аргагүй нүдээ олсон шийдвэр байв. Одоогоор монголчууд бид цана, тэшүүр, шорт трекээр түлхүү хичээллэн, чамлахааргүй амжилт гаргасан. Монголд хөгжих магадлалтай, монголчууд өндөр амжилт гаргах боломжтой өвлийн спортын төрлийг уншигчидтайгаа хамт тандъя.