"Эрдэнэс Таван Толгой" компанийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр өөрийгөө шатаалаа.
Тэрбээр 12.10 цагийн орчимд бие дээрээ ундааны савтай шингэн зүйл асгаж гал гарган эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Түүний ярьснаар "Эрдэнэс таван толгой" компани эхний ээлжинд 30 ажилтан, дараагийн ээлжинд буюу арванхоёрдугаар сард 200 ажилтан хална гэж мэдэгдсэн гэнэ.
Хэвлэлийн хурлыг сурвалжилж байсан сэтгүүлчид түргэн тусламж дуудсанаар түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэжээ.