УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ц.Нямдорж гишүүн “Есдүгээр сарын эхээр ЗГХЭГ-ынхан Засгийн газрын автобаазынхныг дуудаж Үндсэн хуулийн цэцийн даргад автомашин авч өг гэдэг чиглэл өгсөн. Гэрээнийхээ төслийг ЗГХЭГ-т үзүүлээд зөвшөөрсөн юм билээ.
Есдүгээр сарын 4-нд худалдах, худалдан авах гэрээ хийж 195 сая төгрөгөөр Лексус 570 гэдэг автомашин “Таван богд” компаниас авч өгч Үндсэн хуулийн цэцийн даргын хэрэгцээнд өгсөн. Машины урьдчилгаа төлбөр 100 саяыг автобазаас компани луу шилжүүлсэн байсан.
Есдүгээр сарын 7-нд 331 сая төгрөгөөр ном товхимол хэвлэнэ гээд Сангийн яамнаас зөвшөөрлийн бичиг авсан. Одоо мөрдөж буй тусгай сангийн хуулийн 8 зүйлийн 3,4-д зааснаар хууль, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд зайлгүй шинэ нөхцөл шаардлага гарах юм бол нөөцөөс хөрөнгө гаргаж болно гэсэн заалттай.
Есдүгээр сарын 9-нд Үндсэн хуулийн цэц хуралдаж УИХ-ын холбогдох заалт үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан.
Есдүгээр сарын 10-нд ҮХЦ-ийн Тамгын газрын дарга 331 сая төгрөгийг зарцуулах данс нээж өгөхийг хүссэн бичгийг Сангийн яаманд өгчээ. Ийм гарцаагүй баримтууд байгаа учир ҮХЦ-ийн шийдвэр сонирхлын зөрчлийн үндсэн дээр дүгнэлт гаргажээ гэж ажлын хэсэг үзэж байна. Хууль тогтоомж, ёс суртахуун, хэм хэмжээ зөрчиж бусармаг зүйл хийсэн хүмүүстэй хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг УИХ-д танилцуулж байгаа юм гэв.
УИХ-ын гишүүн Г.Уянга “Яамдаас санал аваагүй шат дамжлагын алдаа гаргасан. Мөнгө гаргах шийдвэр гараагүй байхад урьдчилаад худалдан авалт хийсэн нь урьдчилсан тохиролцоо байж болзошгүйг харуулж байгаа юм. Цалингаа тавьж чадахгүй, цалин бууруулах талаар яригдаж байхад ийм хуйвалдааны шинжтэй үнэтэй худалдан авалт хийж байгаа нь ёс зүйн хувьд боломжгүй. Иймэрхүү олон зүйл цаашид ил болох байх аа. Тухайн үед Сангийн сайдын үүргийг ЗГХЭГ-ын дарга өөрөө гүйцэтгэж байсан учраас хардахаас өөр арга алга. Үндсэн хуулийг 25 жилийн жилийг тэмдэглэх хүрээнд ном товхимол хэвлэх, сурталчилахад 932 сая төгрөг төлөвлөсөн байгаа буруутгамаар байна. ”
УИХ-ын даргын 203 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуулийн цэцийн есдүгээр дүгээр сарын 9-ны өдрийн 11 тоот дүгнэлт болон Засгийн газрын 2015 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 357 дугаар тогтоолыг судалснаа өнөөдөр танилцуулсан нь энэ юм.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Г.Уянга нар ажилласан байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир