АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тус улсад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шинэ саналаа Конгрессийн гишүүдийн өмнө танилцуулахаар бэлтгэж байна хэмээн ВВС агентлаг мэдээллээ.
“Цэвэр эрчим хүч” хэмээн нэрлэгдсэн тус төлөвлөгөөнд АНУ-ын цахилгаан станцуудад ирэх 15 жилийн хугацаанд хүлэмжийн хийн ялгарлыг бараг гуравны нэгээр бууруулах зорилготой гэж заажээ.
Нар, салхины тусламжтайгаар сэргээгдэх эрчим хүч гарган авахад анхаарлаа хандуулахыг Обама онцолж байгаа юм. Сэргээгдэх эрчим хүч бол хэзээ ч шавхагддаггүй бөгөөд хүн төрөлхтний өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг байгаль орчинд ээлтэйгээр хангах нөөц бололцоо хэмээн тус төлөвлөгөөнд онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын муж болгон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах заавар авч, стандартын хэрэгжилтийн талаар Байгаль орчныг хамгаалах холбооны байгууллагад тайлагнаж байх аж.
Америкийн зарим мужуудын захирагч нар Ерөнхийлөгчийн засаг захиргааны уг төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа аль хэдийн илэрхийлээд байна. Тэдний үзэж буйгаар Барак Обамагийн тус төлөвлөгөө нүүрсний салбартай дайн зарласантай эн тэнцэнэ гэв.
Эх сурвалж: ВВС