Бусдыг гүтгэн доромжилсон гэх хэргээр Хорих 461-р ангид хоригдож буй info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг суллахыг шаардаж өнөөдөр хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Чингисийн талбайд чимээгүй суулт хийлээ.
Наадмын өмнө буюу долоодугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал сэтгүүлч С.Баттулгыг оргон зайлах магадлалтай хэмээн хорих шийдвэр гаргаж, цагдан хорих руу явуулсан. Өдгөө тэрбээр хориход 11 хонож байна.
Сайтын холбооны хууль мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан "Бидний шаардлагад хариу өгөх албагүй гэсэн. Өмгөөлөгчийн хүсэлтэд хариу ирүүлэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч "тухайн шүүгчийн зөвлөлдөх танхимд орж байгаад гаргасан захирамжинд бид нөлөөлж шийдвэр гаргах боломжгүй" гэж хариулсан" гэлээ.
Монголын сайтын холбооны УЗ-ийн гишүүн Б.Цогтгэрэл "Сэтгүүлч С.Баттулгыг хорьсон явдалд туйлын ихээр дургүйцэж байна. 21-р зуунд ардчилсан хүнлэг нийгэмтэй улсад хүнийг бичиж нийтэлснийх нь төлөө битгий цагдан хорьж байгаасай гэж хүсэх байна" гэв.
УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар "Сэтгүүлчид бол олон нийтийн дуу хоолой үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хэрэгжүүлэхэд хамгийн гол дамжуулагчид болж буй нийгмийн бүлэг хэсэг. Энэ бүлэгт ч өөрийн гэсэн эрх ашиг бий. Тэр утгаараа сэтгүүлчид та бүхэн өнөөдөр бас дуу хоолойгоо нэгтгэж байна.
Нийгмийн бусад бүлгүүд ч бас эрх ашгаа хамгаалж эсэргүүцлээ илэрхийлэх нь ардчилсан нийгмийн хамгийн гол чухал үнэт зүйл. Тийм учраас өөрийн байр суурь, үзэл бодлоо хуваалцаж байгаад иргэн хүний хувьд үүргээ биелүүлж байна гэж би бодож байна" гэв.
Эх сурвалж нь тодорхой мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон нь үнэхээр харамсалтай гэж сэтгүүлчид хэлж байлаа.