"Монгол Шуудан" ТӨХК-ийн МХБ-ээр дамжуулан хувьчлахад бэлэн боллоо. Хувьчлах үндэслэл:
·УИХ-ын 2015 оны 70-р тогтоол,
·Засгийн газрын 330-р тогтоол
·Төрийн өмчийн хорооны 594-р тогтоолын дагуу
"Монгол Шуудан" ТӨХК-ийн нэмэлт хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэснээр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан компанийн 34 хувийг олон нийтэд хувьчлах юм.
Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах нь ямар ач холбогдолтой вэ?
Макро түвшинд биржээр дамжуулан хувьчлалыг хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн хувьцаат компани бий болно. Хөрөнгийн захад итгэх итгэл нэмэгдэх, чанартай сайн бүтээгдэхүүн бий болж, иргэд хөрөнгө оруулж, өгөөж хүртэх, өмч хувьчлалын процесс ил тод, шударга хэрэгжиж, үүний хэрээр компанийн үнэ цэнэ өсөх юм.
Мөн компанийн түвшинд засаглал нь илүү оновчтой түвшинд хүрч, санхүүгийн гүйцэтгэл улам сайжрах, санхүүгийн чадавхи сайжирахын хэрээр ажилчдын цалин хөлс, урамшуулал нэмэгдэх, ажилчдад цалингаас гадуурх орлогын эх үүсвэр бий болох, үүний хэрээр тэдний гүйцэтгэл сайжрах эерэг нөлөөтэй.
“Монгол Шуудан” ТӨХК юу хийдэг вэ?
Тус компани нь 94 жилийн түүхтэй. 100 хувь төрийн өмчит, “А” ангиллын лиценз бүхий Монгол Улсын шуудан үйлчилгээний ууган байгууллага.
Өдгөө дотоодын шуудангийн зах зээлийн 95 хувийг дангаараа, олон улсын буухиа шуудангийн зах зээлийн 30 хувийг эзэлж байна. Нийт 895 ажилчин, албан хаагчидтай. Шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч Монгол Улсын 21 аймаг, 334 сумдын салбар, Улаанбаатар хотын 40 салбараар дамжуулж нийт 20 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг.
“Монгол Шуудан” ТӨХК-ийн санхүү эрүүл үү?
Өнгөрсөн таван жилд компанийн хөрөнгийн хэмжээ жилд дунджаар 15.5 хувиар өсч, 16 тэрбум 150 сая төгрөгт хүрчээ. Түүнчлэн эздийн өмчийн хэмжээ жилд дунджаар 20.5 хувиар өсч,14 тэрбумд хүрээд байна.
Банкны зээлгүй учраас санхүүгийн эрсдэл маш багатай. Үүний зэрэгцээ борлуулалтын хэмжээ өнгөрсөн таван жилд жилд дунджаар 15.28 хувиар өсч, 11 тэрбум төгрөгт хүрсэн бол 2014 онд 738 сая төгрөгийн ашигтай ажилласан. Мөн сүүлийн таван жилийн турш тасралтгүй ашигтай ажилласан нь анхаарал татаж байгаа юм.
Эндээс харвал компанийн хөрөнгийн хэмжээ тасралтгүй өсч байгаа нь үйл ажиллагааны цар хүрээ тэлсээр байгааг илтгэнэ. Нөгөө талдаа эдгээр хөрөнгийг эздийн өмчийн эх үүсвэрээр санхүүжүүлж, өр төлбөр, зээлийн дарамтыг компанид үүсэхгүй байгаа нь хямралын хүнд үед компанийн санхүүгийн ачааллыг бууруулах таатай нөхцөлийг бий болгоод байгааг хөрөнгийн захын шинжээчид онцоллоо.
Орлогын хувьд тогтмол өсөлттэй байгаа нь шинээр бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж, зах зээлээ тэлсэнтэй холбоотой. Үүний үр дүнд компани жил бүр ашигтай ажиллаж байгаа нь компанийн санхүүгийн чадавхи сайжрах боломжийг олгож байна.
Та ТОР20-т багтдаг компаниудаас сайн хувьцааг сонгож худалдан авч чадсан бол мөнгөө 10, 15 дахин ч өсгөх боломжтой байсан.
Хямралын үед хөрөнгө оруулах оновчтой шийдвэр мөн үү?
Хямралын үед хөрөнгө оруулах нь хамгийн ашигтай байдаг. Учир нь энэ үед хувьцааны үнэ бодит үнэлгээнээсээ буурсан байдаг. Эргээд эдийн засаг сэргэх үед үнэ өндөр хувиар өсч, хөрөнгө оруулагчид өгөөж хүртдэг. Харамсалтай нь хүн бүрт хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж хямралын үед байдаггүй нь ашигтай хувьцаа худалдан авах боломжоо алдахад хүргэдэг байна.
Жишээ нь, 2009 онд ТОР20 индекс 4700 нэгжид хүрч байсан бол 2011 онд 23,000 хүрч 5 дахин өсч байв. Та ТОР20-т багтдаг компаниудаас сайн хувьцааг сонгож худалдан авч чадсан бол мөнгөө 10, 15 дахин ч өсгөх боломжтой байсан.
Яг үүнтэй адил нөхцөл байдал 2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бусад улс орнуудад ч үүссэн түүхтэй. Энэ бол бодит амьдралд байдаг баримт юм. Гагцхүү та хямралын үед дампуурахааргүй санхүүгийн чадавхи сайтай, харин сэргэлтийн үед зах зээлээ хурдан тэлж чадах тийм л компанийг сонгох хэрэгтэй.
Үүний тулд компанийн санхүүгийн өнөөгийн байдлыг сайтар судлах хэрэгтэй бөгөөд цаашид ашигтай төсөл хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх санхүү ба хүний нөөцийн боломжтой эсэхийг харах хэрэгтэй.