Олон улсын олимпийн хорооноос 2020 оны зуны болон паралимпын наадмыг зохион байгуулах эрхийг Японы нийслэл Токио хотод олгосон билээ.
Тэгвэл Японы загвар зохион бүтээгч Кенжиро Саногийн бүтээсэн нь 2020 оны олимпийн эмблем маргаан дагуулаад байна.
Учир нь өнгөрсөн долоо хоногт олон нийтэд цацагдсан олимпийн наадмын эмблем 2013 онд Бельгийн “Liege” театрт зориулж хийсэн логотой төстэй болохыг үүнийг хийсэн дизайнер Оливер Деби илрүүлж, тус логог ашиглахгүй байхыг олон улсын олимпийн хорооноос шаардсан юм.
Харин "Токио-2020" олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хороо, уг асуудлыг Японы дизайнер Кенжиро Санотай хэлэлцсэн бөгөөд тэрээр интернэтэд тавьсан зургийг зөвшөөрөлгүйгээр ашигласнаа хүлээн зөвшөөрчээ.
Ингэснээр загвар зохион бүтээгч Кенжиро Саногийн бүтээсэн эмблемийг ашиглахгүй байх шийдвэрийг Токио хотын дарга гаргажээ.
Түүнчлэн "Токио-2020" олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос шинэ логоны уралдаан зарлах тухайгаа мэдээлсэн байна.
Токиогийн олимпийн наадамтай холбоотой шуугиан үүгээр дууссангүй. Өнгөрсөн долдугаар сард хэт өндөр өртөгтэй гэсэн шалтгаанаар Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг хүчингүй болгосон юм.
Сонирхуулахад Японы загвар зохион бүтээгч Кенжиро Сано анх удаа хүний бүтээлийн санааг хулгайлж тохиолдол энэ биш. Токиогийн олимпийн эмблемийн шуугианы дараа түүний өмнөх бүтээлүүдийн ихэнх нь бусдаас санаа авч хийж байсан нь тогтоогджээ.
Эх сурвалж: ВВС