Ази тивийн аварга шалгаруулах боксын XXVIII дахь удаагийн тэмцээн Тайланд улсын Бангкок хотноо явагдаж байгаа.
Тэмцээнд 32 орны 231 ширэн бээлийтэн медалийн төлөө өрсөлдсөн.
Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь аравдугаар сард Катар улсад зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.
ААШТ-ий жин тус бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчдад олгохоор болсон.
Монголын дөрвөн тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.
49кг ОУХМ Г. Ган-Эрдэнэ эхний даваандаа гоц мөргөж дараагийн даваандаа БНСУ-ын тамирчин Ким Ву, БНАСАУ-ын Хам Жонг нарыг тус, тус ялан хүрэл медалийн болзол хангасан. Өнөөдөр хагас шигшээд Филиппин улсын тамирчин Ладон Рогантай тулалдана.
56кг-д тулалдсан ОУХМ Э.Идэрхүү Хойд Солонгосын Ча Кил, Японы Фужита Кенжи нарыг ялж хүрэл медалын төлөө дэлхийн аварга Казахстаны тамирчин Кайратад оноогоор ялагдан шагналт байрт шалгаран тэмцээнээ дуусгалаа.
60кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Отгондалай маань эхний даваандаа гоц мөргөж, улмаар Индонези улсын тамирчин Папенданг, эзэн орны боксчин Лонгчин нарыг ялж хүрэл медалын болзол хангасан. Мөнгөн медалын төлөө Узбекстаны Авдураймовтой тоглоно.
69кг-д ОУХМ Б.Тувшинбат эхний даваандаа гоц мөргөж дараагийн даваанд Пакистаны Ахмад, Ираны Амин нарыг ялж хүрэл медалын болзол хангасан. Мөнгөн медалын төлөө Казахстаны тамирчин дэлхийн аварга Данияартай өнөөдөр тулалдана.