-Хүн, малын халдварт өвчний талаар-
-Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг “Хадан гол”, “Шавар түрүүний гол” гэдэг газарт гарсан малын халдварт боом өвчний голомтод сумын Засаг даргын 7 дугаар сарын 30-ны өдрийн 104 тоот захирамжаар тогтоосон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
-Булган аймгийн Бүрэгхангай сумын иргэн Т-гийн 11 үхэр, өмнө нь “Шижир алт” ХХК-ийн алт олборлож байсан тогтмол уснаас ууж тодорхой бус шалтгаанаар хордлогын шинж тэмдэгтэй үхсэн тул уусан ус, малын сэг зэмээс дээж авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид явуулсан, шинжилгээний дээж энэ сарын 03-ны өдөр УМЭАЦТЛ-д ирсэн байна.
-Архангай аймгийн Цэцэрлэг сумын Дөрөө Цагаан нууранд 40-өөд тооны ангир, хун, галуу, алаг шунгаач, цахлай 5 төрлийн шувуу үхсэн байснаас Биологийн хүрээлэнд үхсэн шувуудаас 37 ширхэг дээж цуглуулан Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр ирүүлсэн байна.
Б.Дулам