Монголын загасчлах спорт холбоодын нэгдэл өнгөрсөн Бямба гаригт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын хөвөөнд “Спиннинг загасчлалын УАШТ”-ийг зохион байгууллаа. 14 баг 42 тамирчин оролцсон энэхүү тэмцээнд Хүүк клубын тамирчид аваргалсан юм.
Хоёр дахь жилдээ зохиогдсон энэхүү тэмцээн жил бүр болох бөгөөд хүссэн хүн бүхэн очиж үзэж болох аж.
Монголын загасчлах спорт холбоодын нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүн, Nomads загаслчлалын клубын тамирчин Н.Чинбат:
“Спиннинг төрлийн хувьд нэг тамирчинд нэг шүүгч дагалдах ёстой гэсэн дүрэм бий. Тамирчдын ур чадвар, авхаалж самбаа, аз хийморийг сорьсон энэ тэмцээнд оролцогчид улам сайжирсан нь харагдлаа. Тэмцээний онцлог нь том загас барихдаа биш, харин олон загас барисан нь ялдаг тийм тэмцээн.
Хүмүүсийн дунд байдаг нийтлэг буруу ойлголт нь загасчлалын спортыг аялал жуулчлал, загас агнууртай холбож ойлгох нь их. Харин бид тэмцээнд оролцогчдод дэгээнийхээ сэртэнг нь нугалж, загасаа гэмтээхгүй байх, шороон дээр тавихгүй, буцааж тавих ёстой гэсэн шаардлага тавьдаг.
Хэрвээ тухайн тамирчин санаатай болон санамсаргүй байдлаар загасаа гэмтээх эсвэл алах юм бол тэмцээнээс шууд хасах дүрэмтэй” гэсэн юм.
"Спиннинг загасчлалын УАШТ"-ий аварга Хүүк клубийн тамирчин Т.Ганболд:
Манай клуб хоёр дахь жилдээ аваргын цомыг хүртлээ. Сэтгэгдэл тун өндөр байна. Дэгээнд загас орсныг мэдрэх шиг сайхан зүйл байхгүй. Энэ спортоор хичээллээд их олон жил өнгөрч. Загасыг гэмтээхгүйгээр, буцааж тавих гэдэг зарчмаар явдаг болсон нь энэ спортоор хичээллэгчдийн хувьд том дэвшил болсон.
Загасны үржлийн үе дуусаж, хорио тавигдсантай холбоотой зохиогдсон тэмцээний үеийн сонирхолтой бичлэгийг үзээрэй.
Энэ жилийн тэмцээнд багийн дүнгээр алтан медаль, аваргын цомын эзнээр Хүүк клуб, II байрт Хаан тул клуб, III байрт Чандмань клубын баг тодорлоо. Харин Хувийн дүнгээр I байрыг Хаан тул клубын Л.Ганбат, II байрыг Чандмань клубын Н.Бямбацогт, III байрыг Хүүк клубын Б.Цэдэвсүрэн нар эзэлж, бусдыгаа хошуучиллаа.
Тэмцээний өдөр Хэрлэн голын усны өнгө тунгалаг, цаг агаар нар ээсэн сайхан өдөр байлаа. Загасны идэвхийн хувьд тийм сайн байгаагүй ч, тамирчид маань ур чадвараа гарган оролцсон, сайхан тэмцээн болж өндөрлөсөн юм.