2001 оноос эхлэн жил бүр “Үйл ажиллагааны долоо хоног”-ийг дэлхий даяар ЮНЕСКО олон улсын байгууллага, Засгийн газрууд ба иргэний нийгмийн байгууллагууд хамтран тэмдэглэж иржээ.
Энэ жил уг үйл ажиллагааг “Ирээдүйгээ санхүүжүүл: Сурч боловсрох эрхийг яг одоо эдлүүл” уриатайгаар тэмдэглэж байна.
Уг кампанит ажлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд боловсролын талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.
Кампанит ажил нь жил бүр боловсролын чухал гэж үзсэн нэг асуудлыг онцлон авч, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эвслүүд, аян болон байгууллагууд үндэсний, бүсийн ба олон улсын түвшинд тухайн сэдвээр байр сууриа илэрхийлж, улс төрчдөд нэгдсэн шаардлага тавьдаг уламжлалтай.
Дэлхий нийтийн боловсролын дараагийн 15 жилийн зорилт болох “Боловсрол-2030”-ыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд төсөв, санхүүжилтээ нэмэгдүүлэх амлалт өгөхийг засгийн газар, хандивлагчдад уриалж ажилласан байна.
Монгол улсын Засгийн газарт кампанит ажлыг зохион байгуулагч “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл Тогтвортой хөгжлийн зорилтууд, “Боловсрол-2030” үйл ажиллагааны хүрээ баримт бичиг болон Аддис-Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөрт агуулагдаж буй дэлхий нийтийн өмнө авсан амлалтуудаа биелүүлэх, 2030 он гэхэд бүх хүн үнэ төлбөргүй, сайн чанартай сургуулийн өмнөх боловсрол, бага ба дунд боловсрол эзэмших, бичиг үсгийн хөтөлбөр, насан туршдаа суралцах боломжийг баталгаажуулахад чиглэсэн бүрэн санхүүжилттэй хэрэгжилтийн төлөвлөгөөг боловсруулах, энэ төлөвлөгөө нь улсын боловсролын тогтолцоог бэхжүүлсэн, чанарт төдийгүй тэгш байдалд хөрөнгө оруулахыг эрмэлзсэн, гадуурхагдаж ирсэн хүн амын бүлэг, орон нутгийн боловсролын хэрэгцээг эн тэргүүнд анхааран ажиллах ёстой.
Тиймээс
- Ирээдүй хойч үе өөрсдөд нь заяасан боломж чинээндээ тултал хөгжиж, идэвхтэй иргэн байж, өөрийн орон нутаг болон нийгэмд өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжийг олгохын тулд энэ хандлагыг эргүүлэх мөн улс төрчид боловсролын чанар, тэгш байдлыг хангах үүргийг хүлээж, хамгийн их нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд эрэмбэлж;
- Сурч боловсрох эрхийг хүртээмжтэй байдлаар эдлүүлэхийн тулд дотоодын санхүүжилт илүү чухал. Татварын шударга тогтолцоог бүрдүүлэх, том компаниуд татвараа шударгаар төлдөг байх, байгалийн нөөцөөс олсон орлогоо иргэдэд удаан хугацаанд хүртээх зэрэгт анхаарах;
- Хөгжиж буй орнуудын хувьд татвар бол санхүүжилтийн хамгийн тогтвортой эх үүсвэр бөгөөд дэлхийн татварын дүрэм журмыг илүү шударга болгохын тулд улс орнууд чармайх;
- Нийтийн мөнгө, хөрөнгө болон ХАЁТ-ийг улсын боловсролын тогтолцоог бэхжүүлэхэд ашиглах;
- Жендэрийн болон гадуурхалт үүсдэг бусад үндэс суурийг оролцуулан боловсролын тэгш бус байдлын бүх хэлбэрийг устгахын тулд зохих хөрөнгийг хуваарилсан байх;
- Төсвийн мэдээлэл нь иргэд, иргэний нийгэм ашиглаж болохуйц хэлбэртэй, ил тод, ангилсан, цаг алдалгүй авах боломжтой байх ёстойг Засгийн газарт сануулж, нөлөөллийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм байна.