Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өнгөрсөн баасан гарагт шагнажээ.
Ерөнхийлөгчийн зарлигт “Арьс өнгөний алба байгуулагдсаны 90 жил, Арьсны өвчин судлалын үндэсний төв байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан арьс, өнгөний халдварт өвчнийг эмчлэх, эрүүлжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ чадваржуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, Монгол Улсын хүн амыг эрүүл чийрэг өсгөхөд мэргэжил, ур чадвараа дайчлан ажиллаж ирсэн тус төвийн мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
1926 онд Ардын засгийн газраас Арьсны өвчинтэй тэмцэх албыг байгуулсан байна. Тухайн үед Монголын хүн ам 600 мянга гаруйхан байсан бөгөөд тухайн үед газар аваад байсан элдэв өвчин эмгэгийн дотроос арьс өнгөний өвчин нэлээд түгээмэл байсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулах үеэр дурджээ.
Харин өдгөө Монголын хүн ам өсөн нэмэгдэж, гурван саяд хүрсэн. Монгол хүний дундаж наслалт долоон жилээр уртассан. Уг шагналаар дамжуулан АӨСҮТ-ийнхний гавьяаг урамшуулахын зэрэгцээ ирээдүйд ажиллах урам зориг, итгэл өгч буй гэдгийг тэрээр онцолсон байна.