Энэ Бямба гаригт Улаанбаатарын цагаар шөнийн 21:51 цагт Жюно хөлөг Бархасбадь гарагт хамгийн ойр дөхөж очих юм. Хөлөг гарагийн гадаргуугаас 4200 километрийн өндөрт, 200 мянган километр цагийн хурдтай нисэх аж.
2018 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх төслийн хүрээнд хөлөг гарагт нийт 35 удаа ингэж ойртох бөгөөд энэ удаагийнх эхнийх нь юм. Тийм ч учраас хөлгийн бүх судалгаа, шинжилгээний төхөөрөмжүүд бүрэн ажиллах аж.
Жюно төслийн гишүүн Скотт Болтон “Бид долдугаар сарын 4-ний өдөр гарагийн тойрог замд орсноос хойш анх удаа ийм ойр очих гэж байна. Тойрог замд орсны дараа хөлгийн бүх төхөөрөмжийг унтраасан байсан бол одоо асааж мэдээлэл цуглуулна” гэжээ.
Ийнхүү бид манай нарны аймгийн хаан гараг болсон Бархасбадийг хэзээ ч харж байгаагүй ойроос ажиж, илүү сайн ойлголттой болох юм.
Хэдийгээр хөлгөөс ирэх мэдээллийг дэлхий дээр хэдхэн өдрийн дотор хүлээж авах боловч дүгнэлт, олон нийтэд хандсан мэдээлэл гарах хүртэл бид хэсэг хүлээх шаардлагатай.
Хөлөг дээр байгаа шинжлэх ухааны судалгаа хийх зориулалттай найман төхөөрөмжөөс гадна JunoCam камер ажиллаж, илүү ойроос гарагийн зургийг авна. Энэхүү камераар авсан Бархасбадийн хойд, өмнөд туйл болон агаар мандлын гэрэл зургуудыг ирэх долоо хоногт олон нийтэд дэлгэх юм байна.
Эх сурвалж: Space