Бельгийн баруун өмнөд хэсгийн Шима хотноо баасан гарагт шилжих шөнө халдлага болж, нэг хүн амиа алдан хоёр хүн шархаджээ.
Тус хотноо байрлах спортын цогцолборт дэлбэрэлт болж, тал хэсэг нь нурж сүйрсэн байна. Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан тодорхой бус аж. Халдлага болсон газарт цагдаа, гал сөнөөгчид, аврах багийнхан ажиллаж байна.
Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд тус улсын нийслэл Брюссель хотноо мөн цуврал халдлага болсон. Үүний улмаас 35 хүн амиа алдаж, 300 хүн шархадсан юм.