Монтёрын нэг өдрийн ажлыг сурвалжилсан тэмдэглэл бичихдээ нийтлэлийн “гол дүр”-ийг “ах”, “ах” хэмээн авгайлсан нь даргаасаа зэмлэл хүртэхэд хүргэж байж билээ. Бараг хоёр жилийн өмнөх эл явдал саяхан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэгдсэн хуралдаанд үг хэлэх үеэр санаанд оров. Засгийн газрын 11 гишүүнийг томилох гэж шөнөжин хуралдах үеэр хэлсэн түүний үг тийм ч олон хүнд хүрээгүй байж магад.
Тэрбээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож буй Д.Оюунхорол эгчдээ баяр хүргэе. Чиглэлийн яаманд сайдаар очих хүмүүст зөвхөн төрийн ажлын туршлагатай гэдгийг нь харгалзах хэрэггүй байсан болов уу. Ц.Цэнгэл (МАН-ын Удирдах зөвлөлөөс Эрчим хүчний сайдад нэр дэвшүүлсэн) ахтай уулзахад “Гэр бүлийн, жижиг компанитай байсан нь буруудлаа” гэх өнгө аястай юм ярьж байна” гэсэн нь нэг л “гаж” сонсогдсоныг нуух юун.
Энэ мэт нялуун бөгөөд наалдацгүй, аав ээж, ах дүү, амраг садантайгаа ахуйн хүрээний асуудал ярьж буй мэт тохиромжгүй өнгө аяс, үг хэллэг төрийн эрх барих дээд байгууллагын “тогоо”-ноос нэг биш удаа сонссоноо тэмдэглэе.
Гишүүн Н.Оюундарь “Ээжийн, эгч хүний хувиар энэ парламентад ажиллана” гэж догдлонгуй ярьж байсан бол гишүүн С.Жавхлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ийм сайхан ээж хүн томилогдож байна. Ширхэг чулууг ч хайрлаж ажиллаарай” хэмээн уйлуулах шахам захиас өгнө лээ. С.Жавхлан гэснээс дуучин гишүүнийг маань “ангийнхан”, аль эсвэл Тамгын газрынхан жаахан гадуурхаад байгааг эрхэм гишүүн мэдэрсэн гэсэн.
Парламент дахь цорын ганц бие даагч гишүүнд хуралдаан эхлэх цагийг маш тулгуу хэлж буйг тэрбээр тэмдэглээд, “Ер нь хэлэхгүй л гээд байх шиг. Нууцгайхан хуралдах гээд байх шиг мэдрэмж төрөөд байгаа. Хуралдааны цагийг маш тулгуу хэлэхэд нь би амдаад ороод ирлээ” гэж чин сэтгэлээсээ учирласан. Ирэх дөрвөн жилд иргэд, сонгогчид, сэтгүүлчдийн сонор, мэлмийг хэн, хэн хэрхэн мялаах нь сонирхолтой санагдаж байна.
Шинээр сонгогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, удирдлагаа сонгосон УИХ-ын анхдугаар чуулган хараахан өндөрлөөгүй байна. Нэр дэвшигчид нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх шалтгаанаар сугарч хоцорсон салбарын дөрвөн сайдыг томилж, Засгийн газраа бүтэн болгочихвол анхдугаар чуулганы зорилго үндсэндээ биелнэ.
Ерөнхийлөгчийг тахилгаас ирэхийг хүлээж, шинэ сайд нарт сураг тавих зуур шинэхэн гишүүдэд хийж, амжуулах ажил юу эс байх вэ. Ядаж л шинэ гишүүд түмэн олны төлөөлөл төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн болсноо ухаарч, үг хэл, үйл хөдлөлөө төрийн хүн байх наад захын шаардлагад нийцүүлэхэд суралцмаар байгаа юм.
Өмнө нь гишүүн байсан ч өнгөрөгч парламентад суугаагүйг нь харгалзвал энэ удаагийн УИХ-д 45 шинэ хүн орж ирсэн нь харьцангуй өндөр үзүүлэлт. Өмнөх зургаан удаагийн парламентын аль нэгэнд, магадгүй хоёр, гуравт нь гишүүн болсон байлаа ч 2012-2016 онд цаг үеийн шинжтэй олон өөрчлөлт улс орны амьдрал, олон түмний санаа бодол, УИХ-ын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтад тусгалаа олж, бодит ажил хэрэг болсныг зориуд тэмдэглэе. Ганцхан жишээ хэлэхэд, “электрон” хочит спикертэй байсных уу, УИХ-ын үйл ажиллагаанд технологийн дэвшил олон талаар бодитой нэвтэрч, үр дүнгээ өгч буй.
Өөрөөр хэлбэл, та нэг сонгууль өнжөөд орж ирж буй, шинэ биш шинэ гишүүн байлаа ч том толгой гаргалгүй, танилцах ёстой зүйлийг цаг гарган судлаарай. Тэгвэл та ядаж л өөрөө өөрийнхөө эсрэг санал өгөхгүй байж чадна. Гишүүн З.Нарантуяа бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх, эсэхийг шийдэх санал хураалтад ганцаархнаа эсрэг санал өгснийг санахад илүүдэхгүй.
Төрийн ордонд өрөөгөө олохгүй, төөрч явсан гишүүд одоо л тогтсон өрөө, тасалгаатай болж, зарим нь түүнийгээ илүү тансаг, тохь тухтай ажиллах орчин болгох гэж Тамгын газрын бус, өөрийнхөө хөрөнгөөр тохижуулж, будаг, цавууны үнэр ханхийлгэж байна. УИХ-ын Тамгын газрын зүгээс ч байгаа нөөц, бололцоондоо тулгуурлан дэмжлэг, зөвлөгөө өгөн ажиллаж буй гэсэн. Тухайлбал, гишүүдийн шадар туслахуудад УИХ, хууль тогтоох үйл ажиллагаа, албан баримт бичиг хөтлөх зэрэг шаардлагатай мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулсан байна лээ.
Туслахаа сайн ажиллуулж чадвал гишүүн С.Жавхланд хуралдаанаас хоцрох шалтгаан үгүй. Харин чадварлаг туслах, сайн зөвлөхтэй байх, эсэх нь эрхэм гишүүдийн хэрэг. Одоогоор УИХ-ын гишүүн нэг шадар туслах, нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгч-туслахтай байхыг зөвшөөрч буй.
Өнгөрсөн туршлагаас харахад туслах, зөвлөхөө зүгээр суулгадаггүй, шаардлага өндөртэй нэгэн байхад төсөвт тусгачихсан дөрвөн хүний цалинг зүгээр буцаачихгүй гэсэндээ ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө хэнийг ч хамаагүй томилж, аргацаадаг гишүүд ч бий. Сайныг нь дуурайж, саараас нь зайлсхийж чадвал хуралдааны дэг, бүтэц, зохион байгуулалтын асуудлаа эхлээд юунд ч түүртэхгүй, шинэ гишүүд ээ.
Сумын сургуулийн физикийн багшаас Стэнфордын их сургуулийн цөмийн физикчийг хүртэл багтаасан энэ удаагийн парламент монголчуудын жалга, довны үзлийг даамжруулдаг гэгддэг жижиг 76 тойрог бүхий мажоритар хувилбарын үр дүн боловч өнөөдөр УИХ-ын гишүүн хэмээгдэж буй хэн боловч аливаад нийт улс орны эрх ашгийг бодолцон хандах учиртай.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн гэх өндөр, хүндтэй албан тушаалын эрх, ямбыг нь эдэлчихээд, үүрэг, хариуцлагаас мултрах гэдэг өөдгүй зантай байж болохгүй. Үүний тулд үг бүрээ хянах учиртай. Хайнга хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээж, хаширсан хүн ч энэ парламентад бий.
Дөрвөн жилийн дараа та парламентын алиа салбадай болчихоод зарласан хэвлэлийн хуралд тань уриад ч хүн ирдэггүй нэгэн байх, эсэх нь бас л хувь гишүүнээс шууд хамааралтай. “Дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг” гэдэг. Үгээ бодож яриарай, гишүүд ээ.
Б. Номин