Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүссэн албан бичгийг Монголын Хуульчдын холбоонд хүргүүлсэн.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...сэжигтэн, яллагдагч, шүүгчдэгч... өмгөөлөгч сонгон аваагүй бол хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх уг хэрэгт өмгөөлөгч оролцуулах явдлыг хангах үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх хүсэлтийг илгээсэн байна.
Харин Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллах сонирхолтой нэр бүхий дөрвөн өмгөөлөгч хүсэлтээ илэрхийлсэн аж.
Ингэснээр иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжтой болж байгаа юм.