Нэг мод таривал насны буян гэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар тавдугаар сард бүх нийтээрээ мод тарих болсон. Манайхан мод тарьдаггүй биш тарьдаг байсан, харамсалтай нь ирэх намар нь харахад ургасан нь цөөхөн байдаг байлаа.
Мод тарих ажилд энэ жил 21 мянган иргэн оролцож 26380 мод, 36900 бут сөөг суулгажээ. Энэ жил тарьсан модыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тооны хувьд бага гэнэ. Тоог биш чанарыг эрхэмлэж байгаа учраас олон мод тарихад анхаараагүй ажээ. Харин ирэх намар саяын тарьсан мод, бут сөөгнүүд хэр ургасныг тооцох болохоор аж ахуйн нэгж, албан байгууллагууд мод суулгаад орхих биш, арчлах нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна.
Мод тарих энэ өдрөөр нийслэлээс сонгогдсон гишүүд маань ч сонгогдсон тойрогтоо очиж өөрсдийгөө сурталчлахаа яаж мартахав. Тойргоороо харагдаж үзэгдээгүй хэдийгээ мод тарих өдрийн буянд олж харсан нэг хэсэг ч байгаа бололтой.
Маргааш галав юүлэх ч байсан хамаагүй жимсний мод тарьж бай гэсэн үг Дорнын сургаальд байдаг гэсэн. Юутай ч энэ жил олон хүн олон мод тарилаа. Сайхан ургах байхаа...