gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өнөөдөр 77 мянган зургаан настан сургуулийн босго алхаж байна

Б.Нямдарь
Боловсрол
2022-09-01
1376
Twitter logo

Хүүхэд, залуусын зуны амралт дуусаж тэд эрдмийн өргөөндөө өнөөдөр цуглаж байна.

Энэ өдөр ээж аавынхаа авч өгсөн шинэхэн цүнхэнд хичээлийн шинэ хэрэгслээ нямбай гэгч нь хийж үүрээд, багшдаа өгөх цэцгээ гартаа тас атгасаар 77753 хүүхэд анх удаа сургуулийн босго алхаж байгаа.

Мөн ангийн хүүхдээ өндөр болсныг, үс нь урт ургасныг, шил зүүдэг болсныг сэдэв болгон ярилцаж, уулзаагүй удсан нэг ангийнхан баяр хөөртэйгөөр уулзаж буй нь тодорхой. Энэ өдөр анх удаа цэцэрлэгт явах гэж буй хүүгээ, охиноо багшид нь хөтлүүлэн оруулчхаад явж ядан, цонхоор саравчлан харах эцэг эх цөөнгүй. Тэдний зарим нь хүүхдээсээ ч илүү хөөрөн догдолж буй. Мөн энэ өдөр амьдралын их далайд хөл тавьж буй “шинэхэн” оюутан залуус бие биеэсээ бишүүрхэнгүй ч хэдхэн хоногийн дараа сайн найзууд болцгооно.

"ЦООЖТОЙ ХААЛГАНЫ ЦААНА НЭГ Ч ХҮҮХЭД ҮЛДЭЭХГҮЙ ХЭМЭЭН СУГАЛААГҮЙ ЭЛСЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"

БШУЯ-аас өгсөн мэдээллээр боловсролын салбарын системийн мэдээллийг нэгтгэхэд нийслэлд цэцэрлэгийн хүчин чадал 140,904 хүүхэд юм. Тодруулбал,

  • Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 124,244
  • Түрээсийн байр буюу салбар цэцэрлэг 15,133
  • Байгууллагын цэцэрлэгт 2,527 хүүхдийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд бэлэн болжээ.  

Энэ жил цэцэрлэгийн эхний ээлжийн хүсэлтийг энэ сарын 10-24-ний хооронд цахимаар хүлээн авахад 111,542 хүүхэд бүртгүүлжээ. Бүртгүүлсэн хүүхдийн тоо болон хүчин чадлыг харьцуулахад боломжтой харагдаж байгаа хэмээн Нийслэлийн боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлсэн. Эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүд 2022 оны есдүгээр сарын 10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд бүртгүүлэх боломжтой юм. Хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчийн утсанд мессежээр илгээх ба хуваарилагдсан талаар мэдээлэл ирмэгц тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулах юм.

2021 онд нийт ерөнхий боловсролын 848 сургууль, 35.110 үндсэн багш, 712.400 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулж байв.

ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ЗАРИМ ДЭЭД СУРГУУЛИЙН ХААЛГЫГ БАРИВ

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв.  Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Үйл ажиллагааг нь цуцалсан болон бусад сургуультай нэгтгэсэн сургуулиудын жагсаалтыг ЭНД дарж хүлээн авна уу.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах 6 сарын хугацаатай үүрэг өгчээ. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм.

Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан