БШУЯ-наас дээд боловсролын 21 байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдээллээ.
Сургалтын үйл ажиллагааг зогсоосон:
1. Газарчин дээд сургууль
2. Зүүн хүрээ коллеж
3. Маргад дээд сургууль
4. Монголын менежмент технологийн сургууль
5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
6. Номэра дээд сургууль
7. Рафлес ОУ-ын институтын УБ дахь салбар сургууль
8. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
9. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
10. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн УБ дахь салбар сургууль
11. Улаанбаатар эрдэм их сургуулийн харьяа Эко Ази дээд сургууль
12. Түшээ дээд сургууль
13. Чингис хаан дээд сургууль
Бусад сургуультай нэгтгэсэн:
1. Дүрслэх урлагийн академи дээд сургууль
2. Техник технологийн дээд сургуулийн харьяа Монгол Коосен технологийн сургууль
3. Шинэ монгол технологийн коллеж
4. ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ-гийн харьяа Агро-Экологийн бизнесийн сургууль
5. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль
6. Улаанбаатарын их сургууль
7. Ховд их сургууль
8. Дорнод их сургууль
ХААСАН 13 СУРГУУЛИЙН 1567 ОЮУТНЫГ ХҮСЭЛТИЙНХ НЬ ДАГУУ ШИЛЖҮҮЛЭН СУРГАНА
Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Засгийн газрын тогтоол, БШУ-ы сайдын тушаалаар 13 дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.
21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах зургаан сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм.
Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм.