Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар тавдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 8-ны хооронд үргэлжилнэ.
- Булган, Орхон аймагт 5 дугаар сарын 21-нээс 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд,
- Сэлэнгэ, Увс, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Архангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгуудад 6 дугаар сарын 6-19-ний өдрүүдэд,
- Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Дундговь, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотод 6 дугаар сарын 24-нөөс 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд тус тус явагдана.
Тооллогын хугацаанд тусгайлан бэлтгэгдсэн тоологч нар иргэд, ААНБ-уудаас биечлэн очиж батлагдсан маягтын дагуу мэдээлэл авна.
2022 оны Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод:
1. Мал аж ахуй
2. Газар тариалан
3. Ойн аж ахуй
4. Ан агнуур
5. Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах юм.
Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж, тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой.
Эх сурвалж: ҮСХ