Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох” төслийг Боловсрол Шинжлэх Ухааны Яамтай хамтран 2020 оноос хойш хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн онцлог нь Монголын боловсролын системд хамгийн их дутагдаж буй хувь хүний ур чадваруудыг орон нутгийн хүүхэд, залууст эзэмшүүлж, тэднийг ирээдүйн хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэхээр зорьж байгаа юм.
Төслийн хүрээнд боловсруулсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх ESEL сургалтын хөтөлбөрийг анх зорилтот таван аймгийн дунд сургуульд түшиглэн хэрэгжүүлж байсан бол хувь хүний ур чадварыг хөгжүүлэх эрэлт, хэрэгцээ мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт нэн их байгааг харгалзаж, Политехник коллеж, МСҮТ-үүдэд хэрэгжүүлж эхлээд байна.
ESEL сургалтад хамрагдаж олон ур чадварт суралцсан Политехник коллеж, МСҮТ-ийн хүүхэд, залуус, сургалтыг зохион байгуулсан багш нар туршлага солилцох семинарыг зохион байгуулж байна.
Семинарт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төслийг хэрэгжүүлэгчид оролцож, ESEL хөтөлбөрийн хүрээнд бий болж буй туршлага, үр дүн, амжилт ололтын тухай өнөөдөр мэдээлэл өгнө.