Нийслэлийн хэмжээнд 2022 онд зөвшөөрөлгүй баригдсан 4860 гараашийг буулгаж, ногоон байгууламж тохижуулж нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглуулахаар төлөвлөжээ. Гарааш чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэлж байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд 50 байршилд 1280 гарааш буулгахаар төлөвлөжээ. Тус дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр 15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 129 дүгээр цэцэрлэг, 84 дүгээр сургуулийн дунд байрлах 73 гараашийг албадан буулгалаа.
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч Ц.Отгонбямба "Цэцэрлэг, сургууль орчмын энэ бүсэд явган зам, ногоон байгууламж үгүй нь хүүхдийн аюулгүй орчинд суралцах, амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс албадан чөлөөлж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж, амарч, тоглох тохижилт хийхээр төлөвлөсөн.
Иргэдэд гурван удаа мэдэгдэх хуудас хүргүүлээд, үүний дараа нурааж байна. Мөн зарим гараашны үүдэнд хүмүүс ил задгай бие засах, хоноглох, хоол унд хийж идэх, хог ихээр хаях зэргээр орчны бохирдол үүсгэдэг байсан. Тийм учраас гарааш өмчлөгчид санаачилгаараа гараашаа буулгуулахаар хаалга, дээврээ авч явж, газар чөлөөлөх ажлыг дэмжиж байна. Иргэд бусдыгаа хүндэтгэж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа ухамсарлах хэрэгтэй" гэв.
Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Эдгээр 73 гараашийг буулгаж хэдэн метр, квадрат талбайг чөлөөлж авах вэ?
-Бид өнөөдрийн хувьд 73 гарааш буулгана. Үүнийг буулгаснаар 2000 гаруй метр квадрат талбайг чөлөөлөөд авч байна гэсэн үг. Энэ талбайн 70 хувьд ногоон байгууламж, 30 хувьд тохижилтын ажил, ил зогсоол, сүүдрэвч, сандал зэргийг байрлуулна.
Тохижилтын ажлыг дулааны улиралд багтаан явуулахаар төлөвлөөд байгаа. Ингэхдээ Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн замын хавтан зэрэг хийсэн бараа, бүтээгдэхүүн худалдан авна. Мөн дүүргийн мод үржүүлгийн газартай хамтран ажиллаж, Баянзүрх дүүргийнхээ аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих давхар бодлого хэрэгжүүлж байгаа. Нийтдээ 2022 онд 1280 гарааш буулгана. Эргээд энэ талбайн тохижилтыг Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр хийнэ. Гараашны ойр орчимд амьдардаг иргэдээс зогсоол байх уу, ногоон байгууламж илүү хэрэгтэй юу гээд санал авч нэмэн зураг төсөлдөө оруулж байгаа.
-Анх ямар зөвшөөрөл, журмаар энэ гараашнууд баригдсан байдаг юм бол?
-Анх нийтийн эзэмшлийн гудамж талбайг түр ашиглах гэрээгээр баригдсан юм билээ. Гэхдээ тухайн гэрээнд ашиглах хугацаанд тодорхой шаардлага, нөхцөл үүссэн үед үл маргах журмаар чөлөөлж өгнө гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Үүнээс гадна хотжилт, төвлөрөл ихсэж байна. Үүнийгээ дагаад оршин суугчдад амарч, салхилах тохилог талбай хангалтгүй болоод байна шүү дээ. Аливаа хотхоныг барихдаа 30 хүртэлх хувьд нь ногоон байгууламж барина гэж заасан энэ стандарт алдагдсан. Өрхүүдийн тоо нэмэгдээд байдаг, орчны тохижилт дутагдалтай байгаа нь бүх судалгаагаар илэрч байна. Энэ үндэслэлээр гараашийг чөлөөлж, талбайг тохижуулахаар шийдвэрлэсэн.
-Гараашаа бусдад худалдсаг хүмүүс бий. Худалдаж авсан талд хөрөнгөө нураалгах нь хохиролтой юм биш үү?
-Зарим иргэн худалдан, борлуулсан. Түүнийг нь мэдээлэлгүй иргэд худалдаад авсан тохиолдол гарч байна. Гэхдээ ихэнх тохиолдолд гарааш чөлөөлөх ажлыг өмчлөгч иргэд өөрсдөө дэмжиж оролцож байгаа нь сайшаалтай. Нийтийн эрх ашиг нэгдүгээрт, хувь хүнийх хойно нь байх ёстой гэдэг утгаар маш сайн дэмжиж байна. Тийм учраас ажил явуулахад дөхөм болж байгаа.
-Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх нь зөв. Гэхдээ зогсоол ч үгүй, гарааш ч үгүй үлдэж байгаа айлууд бий. Тохижилтоор зогсоолын асуудлыг хүртээмжтэй шийдэж өгөх үү?
-Нийтдээ 2000 метр квадрат талбайн 30 хувьд буюу 600 орчим метр, квадрат талбайд ил зогсоол байгуулна. Энэ зогсоолд ойр орчмын орон сууцны оршин суугч иргэд машинаа байрлуулах боломжийг бүрдүүлнэ. Мөн түгжрэл үүсгэхгүйгээр зогсоолыг байгуулж өгнө.
-Гарааш буулгахад, эргээд тохижуулахад хэчнээн төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-Нийт төсвийг хэлж мэдэхгүй байна. Тохижилтын хувьд метр квадрат дээр 100-110 мянган төгрөгийн төсөв гарахаар байсан. Нийтээрээ том дүн гарах байх. Үүнийг дүүргийн төсөвтөө суутгасан байгаа. Тохижилтыг Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв гэдэг орон нутгийн өмчит нэгжээр гүйцэтгүүлнэ.