ЭРДЭМТНЭЭС БИЗНЕС ЭРХЛЭГЧ БОЛСОН ТҮҮХ
ЭРДЭМТНЭЭС БИЗНЕС ЭРХЛЭГЧ БОЛСОН ТҮҮХ
ЭРДЭМТНЭЭС БИЗНЕС ЭРХЛЭГЧ БОЛСОН ТҮҮХ
ЭРДЭМТНЭЭС БИЗНЕС ЭРХЛЭГЧ БОЛСОН ТҮҮХ
-Та 1996 онд Улсын биологийн олимпиадад II байранд орж, МУИС-ийн Биологийн сургуульд суралцах эрхээр шагнуулжээ. Багаасаа биологийн хичээлд сонирхолтой байв уу?
-Ээж маань бас микробиологич, биологийн ухааны доктор, намайг сурагч байхад Биотехнологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч байв. Би байнга ээжийнхээ ажил дээр очиж, микроскопоор харах дуртай байсан нь нөлөөлсөн байх. Арван жилдээ математикийн сонгоны ангид сурч байхдаа биологийн багшаас нэмэлтээр давтлага авч бэлдээд, улсын олимпиадад амжилттай оролцсон. МУИС-ийн биологийн сургуулийн биотехнологийн ангийг сонгосноор биологич болох зам маань нээгдсэн.
Тэр үед манай тэнхим ХБНГУ-ын Гёттингений их сургуулийн Хүний генетикийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээний дагуу жил бүр төгсөх ангийн оюутнууд Германд очиж дипломын судалгааны ажлаа хийдэг байлаа. Харин би гуравдугаар дамжаандаа сайн сурсан гээд сонгогдон, Германд дипломын судалгааны ажлаа хийж, үргэлжлүүлэн магистр, докторын зэргээ хамгаалсан.
-Та Монголын Засгийн газрын тэтгэлэг, Хайделбергийн их сургуулийн магистрын тэтгэлэг, Германы хавдар судлалын төвийн докторын судалгааны тэтгэлэг авчээ. Эдгээр тэтгэлгийн болзол юу байв, хэрхэн тэтгэлэг авсан туршлагаа хуваалцаач?
-Тухайн үед онц сурлагатай оюутнуудад гуравдугаар курсээс Монголын Засгийн газраас сургалтын төлбөрийг 100 хувь олгодог байв. Би 3, 4-р курст байхдаа энэ тэтгэлэгт хамрагдсан юм. Магистрт сурахдаа цахимаар Германы хамгийн ууган их сургууль болох Хайделбергийн их сургуулийн магистрын хөтөлбөрт хүсэлтээ явуулж, шалгаруулалтад тэнцээд бас сарын 800 маркны тэтгэлэгт хамрагдахаар болсон. TOEFL оноо 603, хичээлийн голч дүн өндөр байснаас гадна Гөэттингений их сургуульд бакалаврын судалгаагаа хийсэн маань нөлөөлсөн байх.
Хайделберг бол Европын биологи, молекулын лаборатори, Германы хавдар судлалын төв, Макс Планкийн хүрээлэн зэрэг олон эрдэм шинжилгээний байгууллагууд байдаг, шинжлэх ухааны төв хот. Хайделбергийн их сургууль биологи, анагаах ухааны салбарт улсдаа тэргүүлдэг.
Би магистрын судалгаагаа Германы хавдар судлалын төвд хийсэн юм. Судалгааны ажлыг удирдсан багш маань Германы хавдар судлалын төвийн докторын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах санал тавьснаар, үргэлжлүүлэн судалгаа хийж, 27-тойдоо докторын зэргээ хамгаалсан.
Дараа нь Дюссельдорфын их сургуулийн харьяа, Невропаталогийн хүрээлэнд хүүхдийн хавдрын маркер тогтоох судалгаа хийж байлаа. Бакалавр, магистр, докторын зэрэг автлаа суралцахдаа төрийн зээлд хамрагдалгүй, ээж аавдаа сургалтын төлбөрийн ачаалал үүрүүлэлгүй, тэтгэлгүүдээр сурсан.

СТАНДАРТ БОЛ БҮХ ХҮН НЭГ УТГААР ОЙЛГОХ ХЭМ ХЭМЖЭЭ

-Яагаад судалгаа шинжилгээний ажлаа орхиод Монголдоо эргэж ирэхээр болсон бэ?
-Эрдэм шинжилгээний ажил сонирхолтой, нэр төртэй ч лабораториос гарахгүй, тэндээ л өдөржин, шөнөжин улайран судалгаа хийдэг тул нэг мэдэхэд нийгэм, орчин, мэдээллээс хол хөндий, зожигдуу болчихдог. Судалгааныхаа үр дүнг үзэхийн тулд цаг нартай уралдаж туршилт гэж яваад хувийн амьдралаа ч золиослох болдог. Дээр нь гадаадад олон жил сурч, ажиллахаар гэрээ их санадаг юм билээ. Тухайн үед гадаадаас олон Монголчууд эх орондоо буцах давлагаа эхэлсэн, найз нөхөд, танилууд олноороо нутаг буцаж байлаа. Би ч сурсан мэдсэнээ бусдад түгээх, эх орондоо бага ч гэсэн хэрэгтэй зүйл хийж, хувь нэмрээ оруулах талаар бодох болов. Ингээд Дюселдорфын их сургуульд 2010 он хүртэл ажиллах гэрээтэй байсан ч цуцлаад 2008 онд нутагтаа ирсэн.
Ирээд менежментийн чиглэлээр сонирхож, Удирдлагын академид суралцан төрийн удирдлагын магистр боллоо. Тэгж яваад санамсаргүй байдлаар манай уул, уурхайн тэргүүлэх компаниудын нэг болох “Энержи ресурс” компанид ажилд орж, мэргэжилтнээс авахуулаад, ахлах менежер, ахлах аудитор зэрэг олон албан тушаалд арваад жил ажилласан.
Намайг ажиллаж байхад “Энержи ресурс” ISO стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, чанарын удирдлагын тогтолцооны ISO9001, байгаль орчны тогтолцооны ISO14001, хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтолцооны ISO45001 стандартуудыг нэвтрүүлсэн юм.
Би ахлах менежерийн хувьд энэ ажлыг гардан хариуцсанаар анх ISO стандарттай танилцсан. Тухайн үед бид SGS-ийн Хонконг дахь салбараас зөвлөх багш урьж сургалт, зөвлөгөө авч байлаа.
-Хувийн бизнесээ хэзээ, хэрхэн эхлүүлсэн бэ?
-Би бусдад эергээр нөлөөлөх, өсөж дэвжихэд нь байнга туслах бизнес хийхийг хүсдэг байлаа. 2014 онд “Эконэйшнл” компаниа байгуулж, аж ахуйн нэгжүүдэд зөвлөгөө өгч эхэлсэн. Анх байгаль орчны аудитын чиглэлээр эхэлсэн. Одоо ISO стандартын зөвлөх үйлчилгээ, сургалт хийдэг төрөл бүрийн салбараар нарийн мэргэшсэн, арвин туршлагатай, олон зөвлөхтэй болсон.
Өнгөрсөн есөн жилийн хугацаанд нийт 800 орчим том жижиг төсөл, байгууллагад үйлчилгээ үзүүлжээ. Мобиком, М Си Эс, ЭХЭМҮТ, “Ачит ихт”, “Эрдэнэт” ТӨҮГ, “Еден” гээд төрөл бүрийн салбарын гарааны компаниас эхлээд томоохон байгууллага, групптэй ч хамтран ажилладаг.
Бид Монголдоо анхдагчид болох хэд хэдэн ажилд оролцсон. Жишээ нь Монголд анх удаа хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж, энэ ажлын үр дүнд 2020 онд чацаргана тариалдаг “Увс хүнс”, “Хар хорин” компани хөдөө аж ахуйн зохистой дадлын олон улсын сертификатыг Монголд анх удаа гардаж авсан. 2021 онд үр тарианы компаниудад мөн анх удаа хөдөө аж ахуйн зохистой дадлын стандартыг, мөн арьс шир боловсруулах үйлдвэрт анх ISO стандартыг нэвтрүүлэхэд зөвлөхөөр ажилласан.

-ISO стандартыг яагаад нэвтрүүлэх шаардлагатай талаар тайлбарлаж өгнө үү?
-ISO стандарт гэдэг нь Олон улсын стандартчиллын байгууллага буюу ISO гэдэг байгууллагаас гаргадаг, байгууллагын менежментийг тогтолцоог хэрхэн явуулах талаарх стандарт юм. Менежментийн стандартын тогтолцооны ISO стандартууд 1980-аад оноос анх бий болсон. Энэ стандартыг олон улсын мэдлэг, туршлагатай шинжээчид хамт боловсруулдаг. Өөрөөр хэлбэл аль хэдийнэ олон улсад туршиж, усыг нь шавхан, хийг нь гаргачихсан шигшмэл стандартууд гэсэн үг.
ISO стандарт нэвтрүүлэх нь тухайн байгууллагад их чухал. Байгууллагын үйл ажиллагаа эмх цэгцтэй болох юм байна гэдгийг би анх “Энержи ресурс” компанид нэвтрүүлж байхдаа ойлгосон юм. Стандарт нэвтрүүлснээр ажлыг хэрхэн зөв хийх, хэн ямар үүрэгтэй оролцож, гүйцэтгэлээ хэрхэн хэмжих нь тодорхой болдог. Үр дүндээ шинжилгээ хийж, хэрхэн сайжруулахаа байнга ярилцаж, түүнийгээ хэрэгжүүлнэ. Ингэснээр байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй сайжрах боломж бүрддэг.
Стандарт бол бүх хүн нэг утгаар ойлгох хэм хэмжээ. Аль ч улсад хэрэгжүүлсэн, ISO стандартууд адилхан аргачлалтай тул стандарт нэвтрүүлсэн бол танай компани олон улсын хэлээр ярьж байна гэсэн үг юм.
Мөн зорилгоо зөв тодорхойлно. Мөрөөдлөө биш бодит зорилгуудаа гаргана. Үүнд хүрэхийн тулд ямар арга хэмжээ авах, нөөцөө хэрхэн зөв төлөвлөх, хуваарилах, түүхий эдээ яаж зохицуулах, ямар мэдлэг чадвар бидэнд хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлно. Стандартын шаардлагуудыг шат дараалалтай биелүүлснээр байгууллага хүссэн зорилгодоо хурдан хүрдэг.
-Стандарт нэвтрүүлснээр компанийн засаглал, менежментийн тогтолцоо сайжирдаг юм байна. Өөр ямар эерэг үр дүн, давуу талуудтай вэ?
-ISO стандартын давуу тал нь үйл ажиллагаагаа сайжруулах хүсэлтэй аль ч салбарын, зөвхөн бизнес эрхэлдэг компаниуд гэлтгүй төрийн байгууллагууд ч менежментээ сайжруулахын тулд нэвтрүүлэх боломжтой. Хэдхэн хүнтэй, дөнгөж байгуулагдсан старт ап эсвэл олон жил үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн мянган ажилтантай байгууллага байхаас үл хамааран бүгд хэрэгжүүлэх боломжтой. Төрийн, орон нутгийн байгууллага, сургууль, цэцэрлэг, эмнэлэг ч хэрэгжүүлдэг.
ISO стандартыг зөв утгаар нь хэрэгжүүлж чадвал тухайн байгууллагад ихээхэн эерэг нөлөө авчирна.
Нэгдүгээрт, үйл ажиллагаа явуулах арга аргачлал тодорхой болно. Манай бүх салбарын байгууллагад тулгамддаг нэг асуудал бол ажилчид маш их ажлаасаа гардаг. Энэ нөхцөлд үүсдэг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэнэ. Ажилтан ажлаас гарах, оронд нь шинэ хүн ирэхэд дээрх албан тушаалд очсон хүн шинэ ажлаа зааварчилгааг баримтлан, процессын зураглалын дагуу, хурдан сурч, алдаа гаргалгүй хийх боломж бүрдэнэ. Ингэснээр тухайн байгууллагад маш их цаг, хугацааг хэмнэдэг.
Хоёрдугаарт, зорилго, зорилтоо зөв тодорхойлж, нөөцөө зөв хуваарилаад эхлэхээр зардал буурдаг. Ажилчдынхаа мэдлэг ур чадварыг сайжруулаад эхэлдэг. Тухайн ажилтан ямар ажил хийх ёстой, түүний төлөө намайг яаж шалгах, ямар шагнал урамшуулал авах нь ойлгомжтой болдог тул ажилчдын сэтгэл ханамж өсөж, тогтвортой ажиллана.
Гуравдугаарт, хэрэглэгчдийн сэтгэл ханамж сайжирдаг. Хамгийн гол нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг сайн байлгах. Тэд та нараас юу хүлээж байна, тэр хүлээлтийг нь биелүүл. Тэр бүү хэл хүлээлтээс давсан үйлчилгээ, бүтээгдэхүүн гарга. Хэрэглэгч сэтгэл ханамжтай байвал танай байгууллагаар илүү их үйлчлүүлнэ, бүтээгдэхүүнийг тань илүү их авна.
Мөн орлого нэмэгдэнэ. Үүнээс гадна байгууллагын соёл, нэр хүнд илт сайжирна. Гадна, дотнын тендерт оролцоход давуу тал гарна. Цаашлаад олон улсын зах зээлд хөрөнгө босгох бол олон улсын түвшинд танай байгууллагад итгэх итгэл сайжрах зэрэг ач холбогдолтой.

БИД МУНДАГ, МАНАЙ ТЕХНОЛОГИ САЙН ГЭВЭЛ ТАНААС ЯАЖ БАТЛАХ ВЭ ГЭЖ АСУУНА

-ISO стандартыг хэрэгжүүлж үүрэг, хариуцлагаа оновчтой хуваарилснаар удирдлагын түвшинд ажлын ачаалал багасах ач холбогдолтой санагдлаа.
-Ямар ч газар менежмент байдаг. Сайн уу муу юу л гэдэг ялгаа байна.
Жишээ татахад, бид ISO стандарт нэвтрүүлээгүй үйлдвэрт очоод “Танайхаас гологдол гардаг уу” гэхээр бүгд “Үгүй” гэдэг юм. Жишээ нь гутлын үйлдвэрээс “гутлаа оёж байгаад далий оёчихвол яадаг вэ” гэхээр ханзлаад дахин оёдог гэж хариулна. Түүнийгээ гологдол буюу “үл тохирол” гэж ойлгодоггүй. Гологдлоо бүртгэдэггүй учраас тоолдоггүй, бид сайн ажиллаж байна л гэж боддог.
Зарах аргагүй гологдол гарвал хаячихдаг, бага зэргийн гологдолтой бол танилууд, хамаатны хүндээ өгчихдөг байсан юм билээ. Гэтэл энэ нь хэчнээн үргүй зардал болж байгааг тооцдоггүй. Түүхий эд авахын тулд мөнгө, ханзлаад дахиад оёход цаг, цахилгаан зарцуулна гэх мэтээр зардал гарсаар байдаг. Дамжлага бүрд гарсан гологдлоо хайрцагт цуглуулаад эхлэхээр ийм их гологдол гардаг юм уу гээд гайхдаг. Тэгээд яагаад гологдол гарсан учрыг олж, бууруулахад анхаарч эхэлдэг. Ийм байдлаар бүтээгдэхүүний чанар сайжирна, зардал буурч, орлого нэмэгдэнэ.
Хамгийн гол нь компанийн үйл ажиллагаа цэгцрээд, хэн юуг, яаж хийх нь тодорхой болохоор удирдлага стратегидээ илүү анхаарч, төвлөрч ажиллах боломж гардаг. Захирал өөрийн үндсэн үүрэг буюу компаниа хөгжүүлэхэд л анхаарч эхэлдэг. Хувь гэлтгүй төрийн байгууллагад ч энэ нь хамаатай.
-Стандарт нэвтрүүлснээр тухайн компанид ямар өөрчлөлт авчирдаг талаар та ярилаа. Улс орны хэмжээнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Европын зарим оронд долоо хоногт дөрвөн өдөр ажилладаг боллоо. Тэнд очоод ажиглахаар ажлын цаг нь уян хатан болжээ. Хүмүүс хүссэн цагтаа ажилдаа ирж байна. Үйлдвэрүүд нь бүрэн автоматжаагүй, хуучин тоног төхөөрөмжтэй, механик ажил ихтэй байгууллагууд ч олон байна. Тэгсэн атлаа иргэдийнх нь цалин, бүтээмж биднийхээс хамаагүй дээгүүр.
Люксембург, Ирланд, Швейцар, Исланд гэх жижиг улс ДНБ-ээрээ дэлхийд тэргүүлдэг. Люксемберг 600 мянган хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ нь 135 мянган ам.доллар давж байна.
Исланд бас л нэг сая хүрэхгүй хүн амтай, нэг хүнд ногдох ДНБ 68 мянган ам.доллараас илүү. Гэтэл манайд энэ үзүүлэлт 5000 ам.долларт хүрэхгүй байгаа. Яагаад ийм байна вэ? Манай ажилтнууд чадваргүй байна уу, эсвэл залхуу юу? 2021 онд танилцуулсан Дэлхийн банкны судалгаагаар Монголчуудын мэдлэг, ур чадвар, туршлага сайн ч мэдлэгээ ашиглаж чадахгүй байна гэж дүгнэлт гарсан.
Бид мэдлэг, ур чадвар, туршлагаа мөнгө болгож чадахгүй, бүтээмж муутай байна. Уг нь байгалийн нөөц гээд яривал бидэнд маш их нөөц, бололцоо бий. Энэ бүхний хариулт нь бидний менежмент буруу байна. Хүн ам цөөтэй, далайд гарцгүйдээ биш юм. Эрдэмтэд, судлаачид ийм дүгнэлтэд хүрчээ. Өндөр амжилтад хүрсэн монгол компаниуд бий ч дэндүү цөөн байна.
ААН-үүд бусдаас хамаарахгүй хийх боломжтой ажил болох байгууллагынхаа менежментийг, тогтолцоог сайжруулахад анхаарах хэрэгтэй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ISO стандартыг маш өргөн хэрэглэдэг . Өөрөөр хэлбэл бид олон улсын жишигт хүрэхийн тулд наад зах нь олон улсын түвшинд хэрэглэж буй стандартын дагуу үйл ажиллагааг удирдан зохион байгуулж явах зайлшгүй хэрэгцээ тулгарч байна. Үүнээс зугтаах, зайлсхийх аргагүй. Иймд бид нэн түрүүнд менежментээ сайжруулъя гэж аж ахуйн нэгжүүдийг уриалдаг.

МОНГОЛЧУУДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ТУРШЛАГА САЙН Ч АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

-Бүтээгдэхүүнээ гадагшаа экспортод гаргах зорилготой, үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй бол ISO стандарт хамгийн эхний гүүр мөн үү?
-Тийм ээ. Манай компаниуд Хойд Америк, Европын орнууд, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг хүсдэг. Эдгээр улсын холбогдох байгууллагууд экспортлогчоос хамгийн түрүүнд манай иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх үү гэж асууна.
Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэхээр олон улсын зах зээлд мэддэггүй. Бид хуулийн дагуу, олон улсын дүрэм журамд нийцүүлэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгээ батлахад ISO стандарт тусалдаг. Гаднын хөрөнгө оруулагчид, түншүүдэд бид ISO стандарт нэвтрүүлсэн гэвэл биднийг тогтмол, сайн ажиллах чадвартай юм байна гэж ойлгоно. Ямар нэг асуудал гарвал энэ компани асуудлаа шийдээд, сайжруулах юм байна, хамтарч болох юм гэж бодно.
Яагаад гэхээр ISO стандартын шаардлага бүх улсад адилхан. Америкийн компани байна уу, Монголын компани байна уу ялгаа байхгүй. Яг адилхан арга аргачлалаар, нэг хэлээр үйл ажиллагааг явуулж байна гэсэн үг.
-ISO стандартыг Монголын компаниуд нэвтрүүлэхэд хэр их хугацаа шаардлагатай вэ. Нэг үеэ бодвол байгууллагууд ISO менежертэй болжээ. ISO менежертэй бол илүү хурдан хэрэгжүүлэх үү?
-Бид 130 гаруй байгууллагад ISO стандартын зөвлөгөө өгч, сургалт хийсэн. Туршлагаасаа харахад ISO нэвтрүүлэх хугацаа янз янз. Тухайн байгууллагын өнөөдрийн менежментийг тогтолцооны түвшин ямар хэмжээнд байгаа, тухайн байгууллагын дээд удирдлагын уг стандартыг нэвтрүүлэх гэсэн хүсэл эрмэлзлээс их хамаарна.
Үнэхээр энэ стандартыг нэвтрүүлье, шаардлагатай бүх нөөц бололцоогоор хангая гээд дээд түвшний удирдлага дэмжвэл 4-6 сарын хугацаанд нэвтрүүлэх боломжтой. Ингэж чадсан байгууллагууд олон. Удирдлагын зүгээс хангалттай дэмжихгүй бол гурван жил сунжрах нь ч бий. Удах тусам нөөцөө үргүй зарлагадаж байна гэсэн үг.
Чанарын менежертэй байвал стандарт нэвтрүүлэхэд эергээр нөлөөлнө. Гэхдээ чанарын менежергүй ч байж болно. Хамгийн гол нь байгууллагын дээд удирдлага, гүйцэтгэх захирлын дэмжлэг, манлайлал чухал. Захирал нь стандарт нэвтрүүлье, манай байгууллагад хэрэгтэй гээд өөрөө ач холбогдол өгвөл, нэвтрүүлэх багаа дэмжвэл маш амжилттай, шуурхай хэрэгждэг.
Стандартуудыг нэвтрүүлсний дараа байнгын хэрэгжүүлэлтийг баталгаажуулж, тогтмол мөрддөг болгож хэвшүүлэх хэрэгтэй. Энэ үе шатанд зарим газарт хүндрэл үүсдэг. Хариуцсан албан тушаалтан ажлаасаа гарангуут стандартын хэрэгжилт зогсдог, удааширдаг тохиолдлууд бий. Стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа бүрэн хэвшүүлэхэд 2-3 жил зарцуулах шаардлагатай. Ингэж байж л байгууллагын соёлд шингэж, дадал болдог.
-Манай улсад аль салбарт ISO стандартыг түлхүү нэвтрүүлж байна вэ?
-Менежментийн тогтолцооны стандартууд хэрэглээний чиглэлээрээ олон янз. Хүнсний, мэдээллийн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны менежментийн тогтолцооны стандартууд гэх мэт. Тийм болохоор бүх л салбарт хэрэгжүүлж байна. “ISO нэвтрүүллээ” гэх мэдээг харьцангуй их сонсдог болж. 2014 онд бид үйл ажиллагаа эхэлж байхад ийм шаардлага хангасан нь хуруу дарам цөөн байв. ISO нэвтрүүлээд үйл ажиллагаа нь сайжирсан Монголын гэх туршлага бий болсон.
-ISO стандартын сертификатыг хэрхэн авдаг вэ?
-Шаардлага хангасан байгууллагуудад хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага аудит хийснээр, ISO стандартын шаардлага бүрэн хангасан нөхцөлд сертификат олгодог.
Нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулалт хийлгэвэл тухайн сертификатны нэр хүнд өндөр, хүлээн зөвшөөрөгдөх нь илүү. Олон улсад гарах, олон улсад харилцагчтай болох гэж байгаа бол эсвэл олон улсаас хөрөнгө татах бол гадаадын нэр хүнд бүхий баталгаажуулалтын байгууллагаас сертикат авах хэрэгтэй.
Танай нэвтрүүлсэн ISO стандартыг найдвартайгаар, нэр хүнд бүхий байгууллага баталж байна гэсэн үг. Бид дэлхийд эхний 3-т ордог DQS болон TUV NORD, Agfocert зэрэг нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллагуудтай хамтран ажилладаг.
-ISO стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх талаар сонирхож, судалж байгаа байгууллагуудад та юу зөвлөх вэ?
-Эдгээр стандартуудыг тухайн байгууллага үйл ажиллагаандаа хэдий чинээ эрт эхлүүлнэ, төдий чинээ хурдан ашгийг нь хүртэх боломжтой. ISO нэвтрүүлсэн компаниудын туршлагыг судлаад үз. Стандарт нэвтрүүлснээр тэдэнд ямар давуу тал бий болов? Танай компанид тулгарсан асуудлыг стандарт мөрдсөнөөр шийдсэн үү, манайд ямар үнэ цэнэ авчрах уу гэж асуугаарай. Байгууллага бүрд тулгамдсан асуудал өөр. Түүнийг удирдлага хамгийн сайн мэддэг. Түүнийг шийдэх арга зам нь юу байх, ISO стандарт тус болох уу гэж судалж үзээрэй.
Стандартыг анх нэвтрүүлэхэд зардалтай, мөн хугацаа зарцуулах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ нь удаан хугацаанд байгууллагад хэмнэлт болж, яваандаа орлого авчирдаг.
Манай үйлчлүүлэгч нэг компанийн удирдлага надад “Энэ ажлыг аль эрт хийх байжээ. Стандарт гэхээр гэрчилгээ авч жаазлаад л өнгөрдөг гэж бодсон. Гэтэл маш их юм цэгцтэй болж, сайжирдаг юм байна” гэж хэлж байсан. Ер нь судалгаанаас харахад боломжоо ашигласан байгууллага л илүү амжилтад хүрдэг. Тийм болохоор ISO стандартыг нэвтрүүлж, үйл ажиллагаа сайжруулах, өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэх боломжийг ашиглаасай.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд
Гэрэл зургуудыг Г.Өнөболд