Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны нэг хэлбэр болох Сургалтын үйл ажиллагааны хүрээнд жил бүр төрийн болон холбогдох байгууллагын албан хаагч нар мэргэшүүлэх дадлага, техникийн сургалтуудад хамрагдаж байна.
Сургалтад хамрагдсан оролцогчид ЖАЙКА Сургалт Төгсөгчдийн Холбоонд элсэж, өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцаж, хамтарч ажиллаж байгаа билээ.
ЖАЙКА Монгол Улсын татварын байгууллагатай 20 гаруй жил хамтран ажиллаж, нийт найман төсөл, арга хэмжээг хамтдаа хэрэгжүүлэхдээ татварын салбарт олон шинэчлэл хийж, мэргэжилтнүүдийг чадавхжуулан, Монголын төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмэр оруулжээ.
Өдгөө ЖАЙКА Татварын шинэ багц хуулийн хэрэгжилтийг хангах Монгол Улсын татварын байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт “Татварын боловсрол-Хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалт ТЕГ-т болсон. Уг сургалтыг ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоо болон Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас зохион байгууллаа.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Заяабал, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Аюушжав нар оролцлоо.
ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи:
“ЖАЙКА Татварын ерөнхий газартай 20-иод жилийн өмнөөс хамтран ажиллаж, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөг хүртэл татвар хураах тогтолцоог бүрдүүлэх, татвар төлөгчдийн мэдээллийн системийг бүрдүүлэх, удирдлагыг бэхжүүлэх, Нэг цэгийн үйлчилгээний төв, Өр дуудах төв зэргийг байгуулж Японы туршлагыг нэвтрүүлж ирсэн.
Одоо Татварын шинэчилсэн хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж, техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна.
Тухайн төсөл нь 2023 оны арванхоёрдугаар сар хүртэл хэрэгжинэ. Төслийн хүрээнд татвар хураалтын тогтолцоог сайжруулах, олон улсын татварын асуудал, татварын байцаагч хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор цахим сургалтын тоног төхөөрөмжийн сургалтын системтэй болсон” гэлээ.
ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын татварын итгэмжит зөвлөх Я.Аюушжав:
“ЖАЙКА-гаас бидэнд үзүүлж байгаа туслалцаа үнэлж баршгүй. 1998 оноос хойш ЖАЙКА-гийн хэрэгжүүлсэн төслийн хүрээнд нийт 170 орчим татварын байцаагч суралцсан. Зөвхөн англи хэлээр урт хугацааны зургаан сарын сургалтад 60 гаруй хүн суралцсан. Энэ бол Монголын татварын салбарт асар том үүрэг гүйцэтгэсэн ажил. Учир нь би орчин цагийн татварын албыг үүсгэн байгуулалцсан хүний нэг.
Би хоёроос гурван удаа Японд мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байлаа. Хүнийг яаж сургадгийг бид тэндээс сурсан.
Зах зээлийн эдийн засагт татварын алба хэрхэн ажилладаг, ямар байгууллага байх ёстой талаар, сургалт сурталчилгааг яаж хийдэг, татварын байцаагч нар хэрхэн ажиллах ёстойг, татварын хяналт шалгалтыг хэрхэн хийдэг, нийт татвар төлөгчдөө яаж бэлтгэх ёстой гэдгийг Японд очиж сурч мэдэж байлаа. Сурч ирээд Монголын татварын албанд нэвтрүүлсэн.
Японоос татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээллийг, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдээс мэдээлэл цуглуулаад татварын хяналт шалгалтад хэрэглэдэг туршлагыг Монголын татварын албанд нэвтрүүлсэн.
Тухайлбал, Японоос татвар төлөгчийн талаарх хөндлөнгийн мэдээллийг, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдээс мэдээлэл цуглуулаад татварын хяналт шалгалтад хэрэглэдэг туршлагыг Монголын татварын албанд нэвтрүүлсэн. Тэгснээр бид төсөвт олон зуун сая төгрөг оруулж байлаа. Энэ бол жинхэнэ үр дүн. Учир нь байгууллагууд хэзээ ч үнэн тайлан гаргадаггүй байсан. Японд татвар төлөгчөөс ирүүлсэн тайлангаас гадна татвар төлөгчийн талаар хөндлөнгийн мэдээллийг цуглуулаад тэрийгээ хяналт шалгалтандаа ашигладаг юм билээ.
Жишээ нь: гурилын үйлдвэрт хөндлөнгийн мэдээлэл хариуцсан байцаагч томилогдоод мэдээлэл цуглуулдаг. Хэдэн тонн үр тариаг хаанаас ямар дугаартай, хэдэн тонны машинаар ачиж авчраад, хэдэн тонн гурил, хэвэг зэрэг дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлээд, тэдгээрийг ямар аж ахуй нэгж, иргэнд ямар үнээр худалдаж байна гэдгийг хөндлөнгийн мэдээллээр цуглуулаад програмд хийдэг байсан.
Монголын татварын салбарт олон шинэчлэл хийсэн. Call center бол ЖАЙКА-гийн төсөл. Бид татвар төлөгч болгон руу нэг бүрчлэн утасддаг, айлын нохойд хормойгоо уруулах шахам явж араас нь хөөцөлддөг байлаа. Одоо тэр асуудлыг шийдсэн.
Гурилын үйлдвэрийн тайланд 100 мянган тонн /хийсвэр жишээ авав/ үр тариа, харин хөндлөнгийн мэдээлэлд 1 сая тонн байлаа гэж бодвол тайланг хөндлөнгийн мэдээлэлтэй харьцуулаад зөрүүгээр нь акт тавьдаг юм билээ.
Энэ нь далд эдийн засгийг ил болгодог, татвараас зугтдаг явдлыг бууруулдаг, төсвийн орлогыг нэмэгдүүлдэг маш чухал систем. Одоо зүгээр ярьж байгаа боловч бид ЖАЙКА-гийн тусламжтай маш их зүйлийг туулж байж энэ ажлыг хийж байлаа.
Мөн Монголын татварын салбарт олон шинэчлэл хийсэн. Call center бол ЖАЙКА-гийн төсөл. Бид татвар төлөгч болгон руу нэг бүрчлэн утасддаг, айлын нохойд хормойгоо уруулах шахам явж араас нь хөөцөлддөг байлаа. Одоо тэр асуудлыг шийдсэн.
ЖАЙКА-гаас аймаг нийслэл татварын албаны тоног төхөөрөмжийг сайжруулж өгнө гэж байна. Татварын байцаагч нарыг Японд чиглэл чиглэлээр нь сургаж байна.
Түүнчлэн Японд сурсан байцаагч нарыг сургасан чиглэлээр нь ажиллуулах үүргийг Монголын засгийн газар хүлээнэ гэж гэрээ байгуулж, ажлын байрыг нь баталгаажуулдаг. Ингэснээр Японд сурсан хүмүүс тогтвор суурьшилтай ажиллаж, ажлын байраар хангагддаг” гэлээ.
ТЕГ-ын харьяа ТТТГ-ын Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн дарга, Татварын итгэмжит зөвлөх Ц.Хандаа:
Би ЖАЙКА-гийн шугамаар Япон улсад болон Монгол улсад зохион байгуулсан сургалтуудад удаа дараа хамрагдан суралцсан. Сургалт нь Монголын татварын албаны албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн даган мөрдөлтийг сайжруулах, олон улсын татварын сайн туршлагуудыг эзэмшүүлэхэд чиглэгдэж байлаа.
Миний бие ЖАЙКА-гийн сургалтад хамрагдсанаар Японы татварын албанаас татвар төлөгчдөдөө хүргэж байгаа төрөл бүрийн зохистой үйлчилгээ, мэдээллийн системийн үйл ажиллагаа, боловсон хүчний нөөцийг хэрхэн бэлдэж, чадавхжуулж байгааг өөрийн биеэр харж мэдэрч, өөрийн улс орондоо зарим сайн туршлагыг нутагшуулахыг зорин ажиллаж байна. Тухайлбал: Хил дамнасан ажил гүйлгээ, үнэ шилжилийн талаар сургалтаас авсан мэдлэг маань татварын ногдуулалт, төлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд том суурь болж өгч байна.
Өнөөдрийн “Татварын боловсрол–хуулийн хэрэгжилт” сургалтыг ЖАЙКА сургалт төгсөгчдийн холбоо, ЖАЙКА байгууллагатай хамтран зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн болон том татвар төлөгчийн газрын нийт 114 татварын улсын байцаагч нар хамрагдлаа. Тус сургалтыг зохион байгуулахад дэмжиж тусалсан, хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны тэргүүн Ц.Оюунбаатар:
“ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоо ТББ нь Монгол Улс, ЖАЙКА байгууллагын хоорондын хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлдэг. Японд өнөөдрийг хүртэл 5900 гаруй хүн богино хугацааны сургалтад хамрагдаж төгссөн.
Би Татварын албанд 2008-2011 онд ажиллаж байлаа. ЖАЙКА Монгол Улсад татварын албаны шинэчлэл хийж ирсэн. Японы татварын байгууллагын жишиг стандартаар татварын байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг энэ хугацаанд бид хамгийн идэвхтэй хийсэн.
Өмнө нь татвараас зайлсхийж, хариуцлага хүлээхгүй байж болдог байсан бол одоо шинэчлэгдсэн, цахимжсан алба болон төлөвшиж байна.
Японд 10 сургагч багш бэлтгэж, Монгол Улсын 21 аймагт татварын 1600 байцаагчийг хамруулж, Японы татварын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний шинэчлэлийг эхлүүлсэн.
Мөн татварын соёл боловсрол өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болж байна. Татварын боловсролыг бид эрчимтэй өгч байж Монгол Улсын төсвөө бүрдүүлж, эдийн засгийн чадавхыг сайжруулна. Бид 5, 8, 11-р ангийн татварын сурах бичгүүдийг гаргаж, хэд хэдэн газар туршилтын сургалтуудыг хийж байлаа. Бид дунд сургуулиас эхлэн татварын боловсрол олгох хэрэгтэй. Ингэснээр дараагийн үеийн татвар төлөгч нар иргэний журамт үүрэг гэж үзэн улсын төсвөө бүрдүүлдэг болно.
Одоо татварын салбар цахимжиж байна. Хүмүүсийн бүхий л хөдөлгөөн, үйл ажиллагаа ил тод, цахим болж байгаатай холбоотойгоор татвараас зайлсхийх асуудал байхгүй болно. Өмнө нь татвараас зайлсхийж, хариуцлага хүлээхгүй байж болдог байсан бол одоо шинэчлэгдсэн, цахимжсан алба болон төлөвшиж байна. Татварын шинэчлэл бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн шинэчэлийн ноён оргил нь байх ёстой. Энэ талд дээр Японы ЖАЙКА байгууллага бидэнтэй нягт хамтран ажиллаж байна” гэлээ.