Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газарт энэ оны хоёрдугаар сарын байдлаар галт тэрэгний хөдөлгөөн саатуулсан гэх 32 дуудлага иржээ. Үүнээс иргэн 6, мал 4, машин 22 удаа галт тэргийг саатуулсан байна. Мөн галт тэрэг, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 3 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормослох, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй. Гэнэтийн ослын тоормос байдаг ч хүнд жинтэй галт тэрэг явж байгаа хурднаас шалтгаалан 800-900 метр замыг туулж байж зогсдог аж.
Гэвч жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа "Амжиж гарч чадна" гэж найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлд оруулж байна. Мөн өөрөө галт тэрэг саатуулсны төлбөрт орж улам их хохирол хүлээдэг.
Иймд жолооч та бүхэн хурдаа тохируулан, зөвшөөрөгдсөн гарц, гармаар гарч аюулгүй байдлаа ханган болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.