Жил бүр үндэсний их баяр наадмыг үзэж, сонирхохоор Монголыг зорин ирж буй жуулчдын тоо нэмэгдсээр буй. Тэдний нэг нь АНУ-ын Техас мужаас Монголын зорин ирж, хурдан морины уралдаан үзэж, хуушуур амталсан Эмма (охин), Анна (ээж) хоёр юм.
Ээж охин хоёрын Монголд хийж буй анхны аялал бөгөөд "Монгол наадам үнэхээр гайхалтай байлаа. Маш их хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм аялал болж байна. Эндхийн хүмүүсийн эрч хүч, хамтын уур амьсгал үнэхээр онцгой санагдсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Завхан аймагт хоёр долоо хоногийн морин аялал хийж, хуушуур идэн, айраг хүртэл амтлаад амжсан тэдэнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Яагаад хурдан морины уралдаан үзэхээр ирсэн бэ?
Эмма: Монголыг морин соёлоороо алдартай гэдгийг мэддэг байсан болохоор өөрсдөө ирж үзэж, мэдрэхийг хүссэн. Бид Техаст ч байхад моринд их дуртай байсан. Тиймээс хоёр өөр соёлыг харьцуулж харах нь үнэхээр сонирхолтой байлаа. Техасын болон Монголын адуу их ялгаатай санагдлаа.
Анна: Бид Завхан аймагт хоёр долоо хоногийн морин аялал хийсэн. Эндхийн эмээл, морь унах арга барил ч бидний дассан зүйлээс огт өөр байсан. Монгол адуу илүү тэсвэртэй, омголон, эрч хүчтэй санагдсан. Жаахан хүүхдүүд морь унаж байгааг харахад үнэхээр гайхалтай байсан. 20-30 километр давхиад эргээд ирнэ гэдэг санаанд багтамгүй зүйл. Тэд үнэхээр хүчтэй. Залуу унаачид болон тэдний унаж буй морьд үнэхээр гайхалтай байлаа.
-Монголд аялахыг өөр хүмүүст санал болгох уу?
Анна: Мэдээж, Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Хүмүүс нь маш найрсаг, хоол нь ч амттай.
-Монгол хоол идсэн үү? Ямар хоол туршиж үзсэн бэ?
Эмма: Наадмын үеэр бид хуушуур идсэн. Дотроо махтай, маш амттай санагдсан. Мөн айраг уусан. Түүнд их таалагдсан болохоор дахиад нэмж уусан.
Анна: Эндхийн тараг миний амьдралдаа идэж байсан хамгийн амттай тараг байсан. Банш ч бас маш амттай. Сүүтэй цай ч үнэхээр сайхан байлаа.
-Яагаад Монголд аялахаар шийдсэн бэ?
Эмма: Би саяхан их сургуулиа төгссөн. Тиймээс энэ аялал маань төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа аялал. Өмнө нь олон хоног үргэлжилдэг, алдартай морин уралдаан болох Монгол Дерби-ийн тухай сонсож байсан. Тэр л миний Монголын морин соёлыг сонирхох шалтгаан болсон. Өөрөө тэр уралдаанд оролцоно гэж бодохгүй байгаа ч, Монголд ирээд өөрийн гэсэн жижигхэн "Монгол Дерби"-г мэдэрч, морин аялал хийхийг хүссэн.
-Ярилцсанд баярлалаа, сайхан наадаарай.