“Улаанбаатар хотын өрхийн ус худалдан авах чадварын асуудал, шийдвэрлэх арга зам зөвлөлдөх уулзалт” боллоо.
Уулзалтаар Улаанбаатар хотын өрхийн ус худалдан авах чадварын судалгааны үр дүнг танилцуулж, хэрхэн шийдвэрлэх талаарх хэлэлцүүлгийг Үндэсний статистикийн хороо, Монголын Мянганы сорилтын сантай хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн дагуу Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороотой хамтран Улаанбаатар хотын өрхүүдийн усны үйлчилгээнд төлбөр төлөх эрмэлзлийн судалгааг 2021 онд хийж, уг судалгааны үр дүнд тулгуурлан , Ус худалдан авах чадварын судалгааны үр дүнг 2024 онд танилцуулсан юм.
Судалгааны талаар Монголын мянганы сорилтын сангийн усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал хэлэхдээ, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэхийн тулд шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэж байна. Тухайлбал манай төслийн хүрээнд усны шинэ эх үүсвэр, ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт байна. Засгийн газраас мөн шинэ төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бүтээн байгуулж байгаа.
Эдгээр усны томоохон барилга, байгууламжийн ашиглалт, үйл ажиллагааны өртгийг нөхсөн салбарын бодлого чухал нэн чухал юм. Аливаа үйл ажиллагаа гаргаж буй өртөг зардлаа нөхөх нь зах зээлийн хамгийн энгийн зарчим. Нийтийн үйлчилгээнүүд байх тусмаа өртгөө нөхөхгүй, алдагдалтай ажиллаад байвал энэ салбар туйлдана, адаглаад ийм практикийн үр дагаврыг ирээдүй хойч үе маань үүрэх эрсдэлтэй.
Иймд энэ чиглэлд бид УСУГ болон Усны үйлчилгээг зохицуулах хороонд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд бид Улаанбаатар хотын 5000 өрхийн усны хэрэглээ, хүртээмж, үйлчилгээний чанартай холбоотой сэтгэл ханамж, үйлчилгээний төлбөр төлөх бэлэн байдлыг тухайн өрхийн нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан судалсан. Тэр үр дүнд тулгуурлан дараагийн шатны судалгаагаар усны үйлчилгээний үнэ тарифын өсөлт айл өрхүүдэд хэрхэн нөлөөлөхийг олон улсын аргачлалаар хэмжсэн.
Үндэсний статистикийн хороотой хамтран зохион байгуулж буй өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго нь ашиглалтын байгууллагууд өртөг нөхсөн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ бага орлоготой, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах механизмыг хэрхэн бүрдүүлэхийг хэлэлцэхэд чиглэж байна.
Улаанбаатарын усны үйлчилгээг Нийслэлийн өмчит Ус сувгийн удирдах газар болон Орон сууцны удирдах газар бараг ойролцоогоо 3500 гаруй ажилтны нуруун дээр явдаг.
Бас хувийн хэвшлийн 65 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч бий. Энэ үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байж хангагддаг.
Иргэд бид шөнө крантаа нээхэд ус бэлэн л байж байдаг, биеэ засаад 00 усаа татахад ус байж л байдаг, энэ нь яг энэ цаг мөчид ээлжийн ажилтнууд шөнөөр ажиллаж л байдаг, насос станц шугах хоолойгоор усыг шахаж л байна, ажиллаж л байна гэсэн үг.
Үндсэндээ цэвэр усыг хүргэх, бохир ус татан зайлуулах зэрэг үйл ажиллагаа бүхэлдээ тасралтгүй ажиллах горимтой.
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын хууль 2011 онд батлагдаж, 2012 онд энэ салбарын зохицуулах байгууллага байгуулагдсанаар энэхүү нийтийн аж ахуйн үйл ажиллагааны өртөг нөхөх байдал бодлогоор шат дараатай хэрэгжиж эхэлсэн.
УСУГ, ОСНААУГ зэрэг байгууллагууд 60 гаруй жилийн түүхтэй. Улаанбаатар хотыг анх өнөөгийнх шиг олон хүнтэй, бизнес, эдийн засгийн хувьд ингэж өргөжнө гэж ч тооцоогүй.

Гэтэл энэ өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээг хангахын тулд салбарын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болж байна. Оруулсан хөрөнгө оруулалтынхаа өртгийг нөхөх асуудал ч мөн үүсдэг.
Усны үйлчилгээний үнэ тарифыг иргэдийн амьжиргааны байдал, үнийн өсөлт, инфляц, усны үйлчилгээний өртөг бусад бараа бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлөх нөлөөлөл, ашиглалтын байгууллагуудын үйл ажиллагааны бодит өртөг, элэгдлийн зардал гэх мэт олон хүчин зүйлийг тооцож тогтоодог нарийн чимхлүүр үйл явц байдаг.
Салбарын зохицуулагч байгууллага энэ бүхний харгалзаж ажилладаг.
Бидний гол зорилт бол бага орлоготой өрхүүдэд чиглэсэн зорилтот хөнгөлөлтийн хөтөлбөрийн хувилбаруудыг судалж, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжих явдал юм. Мэдээж эцсийн шийдвэрийг төр засгийн байгууллагууд мандатынхаа дагуу гаргана” гэв
Судалгааны гүйцэтгэл үр дүнгийн талаар ҮСХ-ны зөвлөх, эдийн засгийн ухааны доктор Б.Алтанцэцэгээс тодруулахад, "Ус худалдан авах чадварын судалгааг 2022-2023 онд хийж, үр дүнг нь 2024 онд усны салбарын оролцогч талуудад танилцуулсан. Энэ судалгаанд төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа, мөн ҮСХ-оос зохион байгуулсан судалгааны тоон мэдээллийг анхдагч өгөгдөл болгон ашигласан.
Манай судалгаа өрхийн ус худалдан авах чадварыг нэгнийхээ сул талыг нөхөн гүйцээсэн гурван аргачлалаар нарийвчлан хэмжсэнээрээ онцлогтой. Нийтдээ олон талаас нь шинжлэн үнэлсэн иж бүрэн судалгааны ажил болсон.
Бид 2020 онд явуулсан өрхийн усны төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны үр дүнд тулгуурлан 2021 болон 2022 онд ус худалдан авах чадварын судалгааг хийхээр төлөвлөсөн. Тухайн үед манайд ус худалдан авах чадварын асуудал бараг байхгүй гэсэн ойлголт нийтлэг байсан.
Учир нь усны үйлчилгээний үнэ тариф харьцангуй доогуур түвшинд байсан учраас өрхүүдэд усны төлбөрөө төлөхөд учраад байх хүндрэл байхгүй гэж үздэг байв. Гэтэл судалгаагаар энэ таамаглал батлагдаагүй. Өөрөөр хэлбэл, 2020 оны байдлаар өрхийн ус худалдан авах чадварын асуудал тодорхой хэмжээнд илэрсэн. Тухайн өрхийн усанд зарцуулж буй зардал нь орлогынх нь хэдэн хувийг эзэлж байгааг тооцдог аргачлалын дагуу цэвэр ус худалдаж авах зардал нь өрхийн орлогын 3 хувиас хэтэрвэл ус худалдан авах чадварын асуудалтай гэж үзнэ. Энэ нь олон улсын жишигт нийцсэн аргачлал юм.
Ингээд харьцуулж үзэхэд Улаанбаатар хотын нийт өрхийн 3.9 хувь буюу дөрвөн хувь орчим нь ус худалдан авах чадварын хүндрэлтэй, усны зардал нь тодорхой хэмжээгээр хүндрэл учруулж байна гэсэн үр дүн гарсан" гэлээ.
Тэгвэл ямар шийдэл санал болгож буй талаар Мянганы сорилтын корпорацийн Нийгмийн дүн шинжилгээ хариуцсан захирал Шэрон Рожерс тайлбарлахдаа "Дээрх судалгаагаар усны үйлчилгээний үнэ, цаашид тариф нэмэгдсэн тохиолдолд, ялангуяа бага орлоготой өрхийн хувьд ямар санхүүгийн дарамт үүсэх эрсдэлийг үнэлсэн бөгөөд эдгээр асуудлын хүрээнд холбогдох байгууллагуудын оролцоотойгоор зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байна. Мөн ҮСХ энэхүү судалгааны зорилго, ач холбогдлын талаар нэмэлт мэдээлэл өгөх боломжтой.
Хурлын үеэр илтгэгчид нэг зүйлийг онцолж байна. Энэ нь Улаанбаатар хотын усны үйлчилгээний өртгийг нөхөх зайлшгүй шаардлагатай болохыг онцлон тэмдэглэж байсан юм.
Хэрэв өртгөө нөхөж чадахгүй байдал даамжирвал усны салбарын санхүүгийн тогтвортой байдал алдагдаж, салбар үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болох эрсдэлтэйг онцолж байлаа.
Түүнчлэн, хэрэв өнөөдөр бодит арга хэмжээ авахгүй бол ирээдүйд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг одоогийн хэрэглээнд зарцуулж, улмаар ирээдүйн үеийнхэнд санхүүгийн ачаалал үүсгэх сөрөг үр дагавар бий болох эрсдэлтэй байна.
Энэ нөхцөл байдлыг харгалзан бид дараах хоёр чиглэлд төвлөрсөн бодлогын шийдлийг санал болгож байна. Үүнд:
- Усны үйлчилгээний салбарын санхүүгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх,
- Бага орлоготой өрхүүдэд чиглэсэн хамгааллын бодлого, дэмжлэгийн арга хэмжээг боловсронгуй болгох.
Эдгээр зорилгыг тэнцвэртэй хангахын тулд Усны үйлчилгээний зохицуулах хороонд техникийн туслалцаа үзүүлэн, тарифын загварчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдээлэлд суурилсан байдлаар боловсруулахад дэмжлэг үзүүлж байна. Тарифын загварчлалд ямар хүчин зүйлсийг тусгах, урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, эрсдэлийг ямар байдлаар тооцох зэргийг нарийвчлан тодорхойлж байгаа.
Бага орлоготой иргэдэд үзүүлэх дэмжлэгийн хувьд олон улсын туршлага, хэрэгжилтэд тулгуурласан хэд хэдэн хувилбарыг судалсан. Эдгээр механизмыг дэлхийн олон улс амжилттай ашигладаг бөгөөд манай нөхцөлд аль нь хамгийн оновчтой болохыг судалж, тохируулан санал болгож байна.
Бидний санал болгож буй бодлогын арга хэмжээ нь шинэ халамжийн хөтөлбөр бий болгох зорилготой биш юм. Харин олон жилийн турш усны үйлчилгээний салбарт хэрэглэгдэж ирсэн ерөнхий хөндлөн татаасыг бууруулж, зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлэхэд чиглэнэ.
Зорилтот бүлгийг тодорхойлохдоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийн сан болон бидний боловсруулсан аргачлалд тулгуурлан, өгөгдөлд суурилсан сонголт хийж, хөнгөлөлтийг зөвхөн бодит хэрэгцээтэй өрхүүдэд хүргэх зарчмыг баримталж байна" хэмээлээ.
Зөвлөлдөх уулзалтад ҮСХ, Монголын Мянганы Сорилтын Сан, Сангийн Яам, Гэр Бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл Мэндийн Яам, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Улаанбаатар хотын Захиргаа болон Хот, Суурины, Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Хороо, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.