Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан тайланд Засгийн газрын байгууллагуудын дансанд 2 их наядын үлдэгдэл байна гэж байна. Бид нар ахмадуудынхаа зээлийг 50 хувиар бууруулаад байгаа шүү дээ. Үүнийг хүүтэй хадгалдаг уу?
Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах, Энэ бол харилцах дансны үлдэгдлүүд. Засгийн газрын нэгтгэсэн тайлангийн нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2.5 их наяд төгрөгөөр өсөхөд Төрийн сангийн үлдэгдэл 947.3 тэрбум төгрөгөөр өссөн. Төсөл сангуудын үлдэгдэл 2.7 их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн.
Төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээд үлдэгдэл 1.2 их наяд төгрөгөөр, төсөвт байгууллагынх 5.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Засгийн газрын байгууллагуудын үлдэгдэлд хүү төлөхгүй. Харин Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үлдэгдлүүд арилжааны банкуудад хадгалагдаж байгаа.
Сангийн сайд Б.Жавхлан, Энэ бол төрийн сан болон төсвийн шууд захирагч нарын зарлагын данс. Банкуудад байршуулж, 1-2 сард зарлагадаад, дараагийн санхүүжилт нь орж ирдэг цалин хөлс, үйл ажиллагааны бусад тогтмол санхүүжилтүүдийг тэндээс хийдэг гэсэн үг. Төслүүд болон төрийн өмчийн ААН-үүдийн данснууд гэсэн үг.
Хүү тооцох урт хугацааны дансууд нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнд хүү тооцдог.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Энхбат, Бид Засгийн газрын санхүүгийн аудитлагдсан нэгдсэн тайланг үзсэн. Засгийн газрын байгууллагуудын банкны хадгаламж дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 2024 оны байдлаар 2 их наяд төгрөг буюу өмнөх оноос 1.8 их наяд төгрөгөөр буюу 9.7 дахин өссөн гэх дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг Улсын төсвийн зарлагын гүйцэтгэлтэй харьцуулахад 6.5 хувьтай тэнцэж байна гэсэн дүгнэлт хийсэн гэв.