Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах автомашинуудыг аймаг, сумдын нийт 13 эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-315195-066 маркийн 13 автомашиныг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай аймгийн Цогт сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/, Баянхонгор аймгийн Галуут сум, Дундговь аймгийн Дэлгэрцогт сум, Завхан аймгийн Ургамал сум, Төв аймгийн Угтаалцайдам сум, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын ЭМТ-үүд, Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төв, Өмнөговь аймгийн Сэрвэй сум, Төв аймгийн Баянжаргалан сум, Төв аймгийн Бүрэн сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум, Увс аймгийн Бөхмөрөн сумын ЭМТ-д тус тус хуваарилан өгөв.
Өнгөрсөн жилүүдэд найман аймгийн 33 сумын Эрүүл мэндийн төв, УХТЭ-т 35 автомашин, Өвөрхангай аймгийн БОЭТ, Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг, ГССҮТ, СБД-ийн ЭМН-д таван автомашин олгож байжээ.