Монгол Улсад даатгалын байгууллага үүсч хөгжөөд 80 жилтэй золгож буй. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Цэрэндэжидтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг Эдийн засагч, математикч мэргэжлээр төгссөн. Даатгалын хяналтын албаны анхны мэргэжилтэн. Өдгөө 16 дахь жилдээ даатгалын зохицуулалтын байгууллагад ажиллаж байгаа аж.
-Монгол Улсад даатгалын байгууллага үүсч хөгжөөд 80 жил болж байна. Энэхүү түүхэн хугацаанд даатгалын салбар хэр бэхжиж, төлөвшиж чадсан бэ?
-Даатгалын анхны байгууллага 1934 онд байгуулагдсан бөгөөд 1990-ээд оноос хойш хувийн хэвшлийн компаниуд тус салбарт шинээр орж ирсэн. Зах зээлийн эдийн засагт шилжихтэй зэрэгцэн тус салбарт ч их хэмжээний өөрчлөлтүүд гарсан. Төрийн өмчит компани болох “Монгол даатгал”-ыг албан ёсны даатгалын компани хэлбэрээр төрөөс тусгаарлаж, хуучин суурин дээр нь өөрчлөн байгуулсан. Үүний дараагаар “Монгол даатгал” компаниас салбарлан хөдөө аж ахуйн даатгалын компани болох Түшиг даатгал компани байгуулагдсан бөгөөд 1994 оноос хувийн хэвшлийн хэд хэдэн компани байгуулагдсан түүхтэй.
Зах зээлд шинэ тоглогч компаниуд нэмэгдэх хэрээр өрсөлдөөн бий болж, төрийн зохицуулалтын шаардлага хэрэгцээ нэмэгдсэнээр 1997 онд анхны Даатгалын тухай хууль батлагдсан. Шинэ хуультай холбоотойгоор тухайн үед нийт есөн компани Сангийн сайдын тушаалаар Даатгалын хяналтын албанаас даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болох лиценз авсан байдаг. Эдгээр даатгалын компанийн дүрмийн сан тэр үед 100 сая төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар ердийн даатгалын компанийн хувьд дүрмийн сангийн доод хэмжээ таван тэрбум, урт хугацааны буюу амьдралын даатгалын компанид зургаан тэрбум төгрөгийн дүрмийн сангийн шаардлага тавигдаж байгаа. Давхар даатгалын компанийн дүрмийн сан 15 тэрбум төгрөг байна. Энэ нь тус салбарт тавигдах шаардлага хэрхэн өсөн нэмэгдсэнийг харуулж байна.
-Энэ салбарт хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэдний зах зээлийн нөөц боломж ямар түвшинд ирээд байна вэ?
-Даатгалын салбарт нийт 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь урт хугацааны буюу амьдралын даатгалын компани. Бусад нь ердийн даатгалынх. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын зуучлагч 26 компани байна. Даатгалын хохирол үнэлэгч компанийн тоо 19-т хүрсэн. Үүнээс гадна зах зээлийн мэргэжлийн оролцогч болох даатгалын төлөөлөгчөөр 3231 иргэн тусгай зөвшөөрөлтэй ажиллаж байна. Манайхаас эрх аваад мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 15 актуарч байна.
Эмнэлэгийн байгууллагын ажиллагсдын хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл дээр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна.
-Даатгалын салбарын эрх зүйн орчин сайжирсан гэж үзэж болох уу?
-Даатгалын тухай анхны хууль 1997 онд батлагдсан. Анхны хуулийн хувьд даатгалын үйл ажиллагааг тодорхойлсон ерөнхий шинж чанартай байсан. Тухайн цаг хугацаанд цаг үеийн байдалтайгаа нийцээд явсан. Гэхдээ даатгалын салбар өргөжихийн хэрээр хуулийн нөхцөл шаардлага нь төдийлэн тохиромжтой бус болж ирсэн. Ингээд даатгалын компаниудаас хуулийг өөрчлөх санал санаачлага гарч байсан тул УИХ-аас шинэчлэн Даатгалын тухай хуулийг 2004 баталж гаргасан. Даатгалын тухай хуулиас гадна Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль мөн шинээр батлагдан хэрэгжиж эхэлсэн. Азийн хөгжлийн банкны төслийн шугамаар Английн зөвлөх дээрх хуулийн төсөл дээр манай ажлын хэсэгтэй хамтарч ажилласан.
-Танай зүгээс УИХ-д өргөн барихаар одоо боловсруулж буй хуулийн төсөл бий юү?
-Албан журмын даатгалын тухай анхны хууль болох Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ нь харьцангуй олон хэрэглэгчдэд хүрч, даатгалын мөн чанар, түүний талаарх ойлголтыг иргэдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн. Хорооны зүгээс зарим төрлийн шаардлагатай албан журмын даатгалын хуулийн төслийн судалгааны чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Эмнэлэгийн байгууллагын ажиллагсдын хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл дээр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллаж байна.
-Даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын өрсөлдөх чадвар өнгөрсөн хугацаанд харьцангуй сайжирсан. Үүний нөлөөгөөр иргэдийн ойлголт, хандлагад өөрчлөлт гарсан уу?
-Нэгдүгээрт, даатгалын мөн чанар, түүний үнэ цэнийг хүлээн авах иргэдийн хандлага өөрчлөгдсөн. Сүүлийн таван жилийн хугацаанд даатгалын салбар дахь тоон үзүүлэлт эрс өссөн дүнтэй гарсан. Даатгалын хураамжийн өсөлтийн хэмжээ өндөр байгаа нь илүү олон даатгуулагч хамрагдаж байгааг тодорхой хэмжээгээр илэрхийлж байна. Хураамжийн өсөлт 2009 оноос хойш 15-60 хувийн хооронд хэлбэлзэж байна. Ялангуяа 2012 онд даатгалын хураамжийн орлого 60 гаруй хувиар өссөн. Энэ нь жолоочийн албан журмын даатгалтай холбоотой шууд өсөлт. Хоёрдугаарт, даатгалын хохирлын харьцаа сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна. Тухайлбал, хохирлын харьцаа 2013 онд 43 хувьтай гарсан. Өөрөөр хэлбэл, даатгалын компаниуд хураамжийнхаа 100 төгрөг тутмын 43 төгрөгийг нөхөн төлбөрт олгож байна. Энэхүү үзүүлэлт өмнө нь харьцангуй бага байсан. Энэ нь даатгуулагчийн мэдлэг боловсрол сайжирч байгааг давхар харуулж байна. Дээрх өсөлтөөс иргэдийн даатгуулах сонирхол, даатгалын ач холбогдлын талаарх ойлголт нэмэгдэж байна гэсэн дүгнэлт хийж болно.
Монголын даатгалын компаниуд бүгд гаднын компаниудад эрсдэлээ давхар даатгуулж байгаа
-Давхар даатгалын үндэсний компани байгуулах тухай асуудал ямар түвшинд яваа вэ. Энэ чиглэлээр танайд хандсан хүсэлт ирж байна уу. Үндэсний компанитай болсноор даатгалын зах зээлд төдийгүй эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль энэ онд батлагдсантай холбоотойгоор хөдөө аж ахуйн давхар даатгалын анхны компани байгуулагдах гэж байна. Компанийг байгуулах үе шатандаа яваа. Тусгай зөвшөөрлөө аваагүй байгаа. Монголын даатгалын компаниуд эрсдэлээ бүгд гаднын компаниудад давхар даатгуулж байгаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийтдээ 23 тэрбум төгрөг гадагшаа төлөгдсөн. Жил бүр давхар даатгалд төлөгддөг хураамжийн хэмжээ өсөж байгаа. Энэ нь валютын гадагшаа урсгалын тодорхой нэг хэсэг нь болдог. Даатгалын компанийн чадавхийг нэмэгдүүлэх, мөнгөний гадагш урсгалыг тодорхой хэмжээнд хаах үүднээс үндэсний давхар даатгалын компани байгуулах эрэлт хэрэгцээ энэ салбарт байна. Мэдээж эдийн засагт болоод дотоодын даатгалын салбарын хөгжилд бодитой эерэг үр дүн гарна.
-Даатгалын салбарынхан компанийн засаглалыг нэвтрүүлэх хүрээнд хэр үр бүтээлтэй ажиллаж байна вэ?
-Компанийн засаглалын асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдах болсон. Компанийн засаглалын судалгаа ч 2012 оноос хойш нэлээд хийгдсэн. Компанийн засаглалын үндэсний төвөөс компанийн засаглалын тайлан гарсан байгаа. Даатгалын компаниудын хувьд бүгдээрээ Хязгаарлагдмал хариуцлагатай компани байдаг. Хуулиар зөвхөн хувьцаат компани төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-тэй байх ёстой гэсэн заалт бий. Хэдий тийм ч даатгалын компани олон нийтээс мөнгө татан төвлөрүүлдэг байгууллага. Энэ утгаараа манайх даатгалын компани заавал ТУЗ-тэй байх ёстой. ТУЗ нь таваас доошгүй гишүүнтэй байх. Түүний нэгээс доошгүй гишүүн нь хараат бус гишүүн байх ёстой гэсэн журам гаргасан. Энэхүү журмынхаа хүрээнд шаардлагаа тавьж байгаа.
-Урт хугацааны даатгалын компани байгуулагдах хүсэлт дахин ирсэн үү?
-Хөрөнгийн шаардлага болон иргэдийн ойлголт талаас шалтгаалдаг юм уу, одоогоор тусгай зөвшөөрлийн хүсэлт ирээгүй байна. Хэрэв ирвэл бидний хувьд баяртай хүлээн авах болно. Энэ зах зээлд хоёрдогч, гуравдагч компанийн хэрэгцээ байгаа. Ингэснээр өрсөлдөөн талаасаа зах зээлийн үйл ажиллагаа өргөжих, хөгжих суурь үндэс бий болно. Тусгай шаардлага хангаж байвал зөвшөөрөл олгоход бэлэн.
-Даатгалын салбарт хэчнээн хүн ажиллаж байна вэ. Боловсон хүчний хомсдолтой байгаа гэж сонссон.
-Даатгалын салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчний хомсдол байгаа. Гэхдээ нөхцөл байдал жилээс жилд сайжирч байна. Энэ салбарт нийтдээ 5000 гаруй хүн ажиллаж байна. Үүнд, 17 даатгалын компани болон 48 даатгалын мэргэжлийн оролцогч компанийн ажилтнууд багтдаг. Мөн 3400 гаруй даатгалын төлөөлөгч ордог.
-Заавал даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, нэр төрлийг нь нэмэгдүүлэх шаардлага байгаа. Энэхүү суурь тогтолцоог бүрдүүлэхэд хэрхэн анхаарах ёстой вэ?
-Манайд дараа дараагийн албан журмын даатгалын хуулиудыг гаргах шаардлага байгаа. Дэлхийд ганцхан хуультай улс байдаггүй. Францад албан журмын даатгалын 100 гаруй хэлбэр байдаг. Японд 20-иод төрлийн албан журмын даатгалын хэлбэр бий. Тэгэхээр албан журмын даатгалын тодорхой төлөвлөгөө шалгууртай байх шаардлагатай байна. Эхний ээлжинд эмнэлэгийн ажилтны албан журмын даатгалын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Цаашдаа Өмгөөлөгчдийн хариуцлагын даатгалын тухай хууль, барилгын инженерийн хариуцлагын зэрэг бусад төрлийн даатгалын чиглэлээр судалгаа хийх чиглэлтэй байна.
Даатгалын салбарын хураамжийн хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 81 тэрбум төгрөгт хүрсэн.
-Даатгалын салбарын санхүүгийн үзүүлэлт ямар түвшинд байна вэ?
-Олон улсад харьцуулдаг голлох үзүүлэлтүүд нь нэгд даатгалын хураамжийн орлогын хэмжээ байдаг. Орлогын хэмжээ, орлогын өсөлтөөс тухайн салбар ямар түвшинд явааг харж болно. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-д эзлэх даатгалын хураамжийн хувь хэмжээ, нэг хүнд ногдох даатгалын хураамжийн хэмжээгээр харьцуулж үздэг. Манай даатгалын салбарын хураамжийн хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 81 тэрбум төгрөгт хүрсэн. Өсөлт нь өнгөрсөн жилийн мөн үеэс 20 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь манайхтай ижил түвшний орнуудын өсөлттэй харьцуулахад илүү өндөр өсөлт. Уг өсөлт нь эдийн засгийн ерөнхий өсөлтөө дагаж байдаг.
ДНБ-нд эзлэх хувь хэмжээ гэвэл 0.54 хувьд хүрээд байна. Өмнөх жилүүдийнх дандаа 0.5 хувь болон түүнээс доош дүнтэй гарч байсан. Хөгжиж байгаа орнуудын дундаж түвшин нь хоёр орчим байдаг. Эндээс үзэхэд илүү хөгжих багтаамж энэ салбарт байна. Санхүүгийн зах зээлийн нэг орчим хувийг даатгалын салбар эзэлж байна. Хөгжсөн орнуудад санхүүгийн салбар дотроо банкны салбарын дараа 20-иос дээш хувийг даатгалын салбар эзэлдэг.
-Нэг хүнд ногдох хураамжийн хэмжээ хэдэн төгрөгтэй тэнцэж байгаа вэ?
-Нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлого 32 мянган төгрөг. Цаашдаа өсөх хандлагатай байна. Хөгжиж байгаа орных 100 гаруй ам.доллар байдаг. Үүнтэй харьцуулахад манайх харьцангуй доогуур үзүүлэлт. Эдгээр үзүүлэлтээ өсгөх, олон улсын харьцуулалтын түвшинд хүргэхийн тулд эхний ээлжинд хураамжийн орлогоо нэмэгдүүлэх, нөхөн төлбөрөө өсгөх шаардлага байгаа. Үүнд албан журмын даатгал нөлөөлдөг. Иргэдийн даатгалын талаарх ойлголт нэмэгдвэл даатгалын хураамжийн орлого болон нөхөн төлбөр ч мөн адил нэмэгдэнэ. Даатгалд хамрагдах сонирхол ч сэргэх боломжтой.
-Даатгалын салбарынханд хандаж та юу хэлэх вэ?
-Даатгалын салбарын нийт ажилтнуудад 80 жилийн ойн мэндийг хүргье. Энэхүү түүхэн урт хугацааны үр дүнд Монголын даатгалын салбар хөгжлийн шинэ гараан дээр хүрч ирээд байна. Зах зээлийн өсөлт, тоон мэдээллээс үзэхэд даатгалын салбарт амжилттай өргөжин хөгжих ирээдүй байна. Ингээд энэ салбарын бүхий л түүхийг бүтээлцсэн, цаашдаа энэ салбарт хүчин зүтгэх хүмүүст болон даатгалын салбарын нийт харилцагчиддаа илүү их амжилтыг хүсье.
Б.Баяртогтох