Монгол, Хонконгийн худалдааг дэмжих, Монгол, Хонконг, Хятад, Зүүн-Өмнөд Азийн зах зээлүүдийн боломжийг сурталчлан, гишүүддээ дэмжлэг үзүүлэх, Монгол, Хонконгийн Засгийн газруудад гишүүдийнхээ санал, санаачлагыг уламжлах замаар хоёр талын харилцааг улам бэхжүүлэх зорилгоор Хонконг дахь Монголын Худалдааны танхим байгуулагджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Дэлхий 2014 онд” олон улсын эдийн засгийн арга хэмжээнд оролцохоор Хонконгт өнгөрсөн оны 11 дүгээр сард хүрэлцэн ирэхдээ Монгол, Хонконгийн бизнес эрхлэгчдийн форумыг Монголын Ажил олгогч эздийн холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан юм.
“Хонконгт бүртгэлтэй, сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг “Монголиа Клуб”-ын үүсгэн байгуулагчид болох Хэнри Ли, хуульч Виктор Ян, Хонконгт Монгол Улсын анхны Ерөнхий консулаар ажилласан Я.Ариунболд нарын хонконг, монгол хүмүүс санаачлан, Хонконгийн хуулийн дагуу худалдааны танхимаа албан ёсоор саяхан бүртгүүлсэн” гэж Хонконг дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар мэдээлэв.