Битлз хамтлагийг шүтэн биширдэг эрдэмтэд нэгэн шинэ төрлийн аалз нээж, түүнийгээ Жон Ленноны нэрээр нэрлэжээ. Бразилд нутагладаг энэхүү аалзыг Бумба Леннони хэмээн нэрлэсэн бөгөөд нэрнийх нь эхний үг нь Бразилийн хойд болон баруун хойд хэсэгт жил бүр явагддаг Бой бумба хэмээн наадмын нэрнээс авсан гэнэ.
Ийнхүү тун өвөрмөц нэрийг аалзанд өгсөн хүмүүс нь Уругвайн улсын их сургуулийн эрдэмтэн Фернандо Пере Милес болон Бразилийн судалгааны хүрээлэнгийн судлаачид болох Эмило Гоэлди нар юм.
Судлаачид “Ливерпүүлийн дөрвөл”-ийн гишүүний уран бүтээлийг ихэд хүндэлдэг учраас аалзанд түүний нэрийг өгсөн бололтой. “Энэхүү өвөрмөц нэрийг дэлхийг улам сайхан байлгахын төлөө олон зүйлийг хийсэн домогт Битлз хамтлагийг байгуулсан Жон Уинстон Ленноны дурсгалыг хүндэтгэн өгсөн” хэмээн эрдэмтэд өөрсдийн сонголтоо тайлбарласан байна.
Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү хилэнцэт аалзны нэг төрөл нь шөнийн амьдралтай гэнэ. Бусад төрлүүдээс нь ялгах хэд хэдэн онцлогтой ч Леннон гэсэн нэрийн хувьд нэг их шинэлэг биш гэнэ. Өмнө нь хэд хэдэн төрлийн шавжанд ийм нэрийг өгч байжээ.
Дашрамд дуулгахад Роллинг Стоунз хамтлагийн ахлагч, домогт рок хөгжимчин Мик Жаггерын нэрийг Африкаас араг яс нь олдсон нэн эртний амьтанд өгч байсан юм. Одоогоос 19 сая жилийн тэртээ намагт нутаглаж байсан амьтанд палеонтологчид Жаггерыг нэрийг өгөхдөө энэ амьтан яг л роллингууд шиг том амтай байсан хэмээн тайлбарлаж байв.
(03:38)опубликовано: вчера, 21:30