Германы автомашин үйлдвэрлэгч Ауди компани өөрийгөө жолооддог машины дээд хурдыг тогтоосон тухай мэдэгдлээ.
Тэдний бүтээсэн Аар Эсс 7 загварын машин цагт 149 миль буюу 240 километр цаг хүртэл хурдалжээ. Франкфурт хотын баруун хэсэгт орших Хокенхайм уралдааны зам дээр тэд машинаа туршсан юм байна. Формула нэгийн гран пригийн уралдаан болдог энэ тойргийг Аар Эсс 7 ердөө хоёр минутын хугацаанд туулжээ. Өнгөрсөн ням гаригт болсон энэ туршилт амжилттай болсон ч шинжээчид дахин хэд хэдэн зүйлсийг нь сайжруулах ёстой байгааг онцолсон юм.
Волксваген компанийн салбар Ауди жолоочгүй машины жолооных нь ард хүн суулган уралдуулжээ. Сонирхолтой нь хүний жолоодсон машин таван секундын дараа тойргийг дуусгасан байна. Гадна талдаа суурилуулсан камер, лазер скайнер, байршил тогтоогч, радио долгион зэрэг олон зүйлсийн тусламжтай машин өөрийгөө жолооддог. Сүүлийн 15 жилийн турш Америк болон Европын компаниуд ийм төрлийн машин хөгжүүлж байгаа бөгөөд ирэх жилээс анхны машинууд хэрэглээнд нэвтэрнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC