Засгийн газраас Онцгой албан татварын болон Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн бариад байгаа.
Эдгээр төсөлд гадаад валютаар ногдуулж буй татварын төрлийг үндэсний мөнгөн тэмдэгтээр тогтоохоор тусгажээ.
Ингэхдээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай 2009 онд баталсан хуулийг үндэслэл болгосон. Бүх төрлийн татвар, тооцоог төгрөгөөр шилжүүлэх дээрх хуулийг бүтэн таван жилийн турш хэрэгжүүлээгүй атлаа долларын ханш 1770 төгрөгт хүрсэн өнөө үед гэнэт санасан нь хардлага дагуулав.
Гол нь доллараас төгрөгт шилжүүлэхдээ татварыг ам.долларын өнөөдрийн ханшаас 300 гаруй төгрөгөөр доогуур буюу 2012 оны нэгдүгээр сард арилжиж байсан ханш болох 1450-иар тооцохоор уг төсөлд тусгасан нь анхаарал татаж байгаа юм.
Онцгой албан татварыг бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, шатахуун, дизель түлш, суудлын автомашинд ногдуулдаг. Хэрэв УИХ нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын өргөн барьсан хэлбэрээр батална гэвэл эдгээр барааг үйлдвэрлэгч, импортлогчид одоо төлж буйгаасаа хамаагүй бага татвар өгнө гэсэн үг. Тэгэхээр үүний ард архи, тамхины үйлдвэрлэгчид, ялангуяа энэ салбарын бизнестэй улстөрчдийн эрх ашиг нуугдаж байгаа гэх хардлага төрж байна.
Архи, тамхины бизнестэй гишүүд
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нэг хэсэг архины бизнес эрхэлдэг хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхийг хориглох санаачилга гаргаад ашиг сонирхлын зөрчилтэй гишүүддээ дарагдсан.
Засгийн газрын 2-3 сайд нь энэ төрлийн бизнестэй атлаа илт ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар төсөл оруулж ирсэн нь хардахгүй байхын аргагүй.
Архи, тамхи үйлдвэрлэдэг, импортолдог, үйлчилгээний газар ажиллуулж, тэндээ архи худалддаг гишүүн УИХ-д олон. Гишүүн Г.Батхүү АПУ, “Улаанбаатар спирт” компанитайг хүн бүр мэддэг. Архитай холбоотой асуудал дэгдэхэд түүний ашиг сонирхол хамгийн түрүүнд хөндөгддөг биз. Мөн гишүүн Л.Энх-Амгалан MCS группийн охин компани болох “Спирт бал бурам”, "Tiger” компанид тодорхой хувийн хувьцаа эзэмшдэг гэдэг. МАН-ын Ц.Дашдорж “Монгол тамхи со” компанитай. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Every day” сүлжээ дэлгүүрүүдээр архи, согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг, мөн түүний “Сансар бридж” компани Японоос архи импортолж буй гэх мэдээлэл бий. Эрчим хүчний сайд М.Сономпил “Чингис” сүлжээ ресторан ажиллуулдаг, шар айрагны бизнес эрхэлдэг юм.
Засгийн газрын 2-3 сайд нь энэ төрлийн бизнестэй атлаа илт ашиг сонирхлын зөрчилтэй асуудлаар төсөл оруулж ирсэн нь хардахгүй байхын аргагүй. Худалдааны төв, баар, ресторантай гишүүдийн тоог нэмбэл бүр ч урт жагсаалт гарах байх.
Онцгой албан татварын тухай хуулийн төслөөс
Ханшийн зөрүүн дээр “ажиллах” сонирхол
Энэ оны улсын төсвийг батлахдаа УИХ ам.долларын ханшийг 1380 төгрөгөөр тооцсон. Бодит байдал дээр долларын ханш 1800 дөхчихөөд байхад үүний зөрүүгээс гарах хохирлыг яах нь тодорхойгүй. Тэгвэл үүн дээр нэмээд онцгой албан татварыг доллараас төгрөг рүү хөрвүүлэхдээ төсөв хийсэнтэй ижил “өөдрөг” байдлаар төлөвлөжээ.
Төсөл санаачлагчид “Ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг бол эсрэгээрээ буурах үед төсвийн орлогод сөрөг нөлөө үзүүлдэг” хэмээн тодотгосон байна лээ.
Тэгсэн атлаа татварын хэмжээгээ төгрөгөөр тооцохдоо ийнхүү багаар тогтоох төсөл оруулж ирсэн нь архи, тамхи үйлдвэрлэгчид буюу ийм бизнестэй сайд, гишүүдээ дэмжих лообий хэмээн хардахаас аргагүйд хүргэж байгаа юм.
Эдийн засгийн ийм хөшүүрэг хэрэглэж, ард түмнээ хороос аврахын оронд эсрэгээр татварыг бууруулах төсөл санаачилсан Засгийн газар ч, Архины хяналтын хуулийн төслийг биш, хувийн бизнесээ дэмжин гар өргөж суугаа гишүүд ч арай л ичгүүртэй байна.
Ханшийн зөрүүн дээр “ажиллах”, хувийн бизнесээ дэмжүүлээд авах гэсэн сонирхолтой гишүүдийн хувьд дээрх хуулийн төсөл бол “алтан боломж” болох нь. Уг нь УИХ өнгөрсөн онд Тамхины хяналтын тухай хууль баталсан. Маргаан, шүүмжлэл дагуулсан ч энэ хууль гарснаас хойш тамхи хэмээх хорны хэрэглээ, худалдах цэг хумигдаж, татдаггүй хүмүүсийн нар гарсан юм.
Эмэгтэй гишүүд Тамхины хяналтын хуулиа батлуулчихаад одоо Архины хяналтын хууль батлуулахаар ажиллаж байгаа. Архи, тамхи хэмээх чимээгүй тахлыг үйлдвэрлэх, хэрэглэх хүрээг хумихын тулд уг нь онцгой албан татварыг илүү өндөр болгох учиртай.
Гэтэл эдийн засгийн ийм хөшүүрэг хэрэглэж, ард түмнээ хороос аврахын оронд эсрэгээр татварыг бууруулах төсөл санаачилсан Засгийн газар ч, Архины хяналтын хуулийн төслийг биш, хувийн бизнесээ дэмжин гар өргөж суугаа гишүүд ч арай л ичгүүртэй байна.
Ашиг сонирхлын зөрчил ярьж, улс төр хийдэг сөрөг хүчнийхэн уг нь ийм зүйл дээр л дуугарах ёстой баймаар. Гэвч тус намын гишүүд дунд ч ийм төрлийн бизнестэй хүн олон учраас “Ашиг сонирхлын зөрчил” гэж чанга ярьж ч зүрхлэхгүй байна. Эрүүл мэндийн эсрэг хор үйлдвэрлэгчдийн “захиалгат” хуулиас татгалзах шударга гишүүн УИХ-д олонхи болно гэж л найдахаас даа.
С.Туул