“Худалдан авах ажиллагааны газар тендерийн бүх үе шатыг цахимжуулж, e-tender.mn вэб сайтад мэдээллийн санг төвлөрүүлжээ. Энэ онд тус газар хариуцан гүйцэтгэх ёстой 395.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерээс эхний есөн сарын байдлаар 320 тэрбум төгрөгийн худалдан авах ажиллагааны гэрээ байгуулсан ба эдгээрийг 100 хувь цахимаар явуулжээ.
Цаг, зардал хэмнэж, өрсөлдөөнийг дэмжсэн энэ шинэчлэлийн үр дүнд нэг тендерийн үйл ажиллагаанаас 450-550 сая төгрөг, нийт дүнгээрээ 34.4 тэрбум төгрөг хэмнэсэн” гэж Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал хэлэв.
Тендерт оролцогч компани өмнө нь олон байгууллагаар орж бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо ХААГ дахь нэг цэгийн үйлчилгээний төвөөс бүх үйлчилгээг авч байна. Үүнээс гадна худалдан авалтад хэрхэн оролцох талаарх зөвлөгөө, сургалтыг аж ахуйн нэгжүүдэд зориулан долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 15.00 цагт ХААГ-т зохион байгуулах болжээ.
Банкны тодорхойлолт, санхүү татварын тайлан зэргийг хуурамчаар бүрдүүлсэн, гэрээний үүргээ зөрчсөн нэр бүхий 28 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад бүртгээд байна.
Удахгүй худалдан авах ажиллагааны мэдээллийг иргэд гар утаснаасаа авах боломжтой болно. Цахим тендерийн шинэчлэлийг цаашид үргэлжлүүлж, 2016 он гэхэд цахим гэрээ, цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж ХААГ-аас танилцууллаа.
Төсвийн хөрөнгөөр худалдан авахаар есдүгээр сарын 19-нөөс хойш гэрээ байгуулсан бараа, ажил, үйлчилгээний санхүүжилтийг энэ онд олгохгүй байхаар Засгийн газар шийдвэрлэсэн. Үүний дагуу хугацаа хожимдуулсан худалдан авалтын гэрээний санхүүжилтийг дараа онд шилжүүлэх юм. Улсын хэмжээнд энэ онд зохион байгуулах 925 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 1272 төсөл арга хэмжээний худалдан авалт одоогийн байдлаар 92.3 хувийн гүйцэтгэлтэй байна.