Судалгааны “Gallup” хүрээлэнгээс удахгүй ажлаа өгөх Б.Обамагийн нэр хүнд иргэдийнх нь дунд хэдэн хувьтай байгаа талаарх судалгааг явуулжээ.
Санал асуулгыг энэ сарын 4-8-ны хооронд авсан бөгөөд өсвөр насны 1032 иргэн хамрагдсан аж.
Харин судалгааны дүнг тус байгууллагын албан ёсны сайтад даваа гарагт нийтэлжээ. Социологчдын баталснаар сүүлийн саруудад Б.Обамагийн нэр хүнд өсөхөөсөө илүүтэй буурсан гэж үзэж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнийг саналд оролцогчдын 62 хувь нь дэмжжээ.
Харин энэ удаад дээрх үзүүлэлт 58 хувь болж буурчээ. Гэсэн хэдий ч түүний өмнөх Ерөнхийлөгч бага Ж.Бушийн албан тушаалаа өгөх үеийн рейтингтэй харьцуулахад илүү байна. Ажлаа өгөх үедээ бага Ж.Бушийн нэр хүнд 40 хувьтай байсан юм.
Б.Обама ард иргэдийнхээ дунд хамгийн нэр хүндтэй байсан үе нь 2009 онд 69 хувьтай байжээ.
АНУ-ын үе, үеийн Ерөнхийлөгч дотроос том Ж.Бушийг албаа өгөх үед түүний рейтинг 62 хувьтай байсан нь дээд амжилт аж.
Эх сурвалж: Риа Новости