Таван Толгойн ордыг ашиглах шинэ гэрээг Олон улсын гэрээний тухай хуультай холбон, Засгийн газрыг хардах болсон. Энэ нь огт үндэслэлгүй гэж Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр тайлбарлав.
Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ-д заавал танилцуулан хэлэлцүүлсний дараа батална.
Олон улсын гэрээний тухай 1993 оны хуульд “Уг хууль зөвхөн Монгол Улсын Засгийн газар гадаадын аливаа улсын Засгийн газартай байгуулах гэрээнд хамаарна” гэж заажээ. Монгол улсын Засгийн газар гадаад дотоодын компанитай байгуулах гэрээнд энэ хууль нь үйлчлэхгүй хэмээн тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл энэ хууль нь Монгол улсын Засгийн газрын байгуулахаар ажиллаж буй, Таван толгойн гэрээнд хамаарахгүй. Шинэ гэрээг Ашигт малтмалын тухай хуулиараа зохицуулах аж.
Таван толгойн ордтой холбоотой асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганд тодорхой мэдээлэл хийсэн. Тэрээр Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ-д заавал танилцуулан хэлэлцүүлсний дараа батална гэсэн юм.
Одоо ямар байдал үүссэн бэ гэхээр Олон улсын гэрээний тухай ижил агуулга бүхий 1993, 2016 онд баталсан хоёр хууль хүчин төгөлдөр байна. Иймд 1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг Гадаад харилцааны яамнаас өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
УИХ-ын зарим гишүүн 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуульд тусгасан, УИХ-ын эрхийг 2016 онд баталсан хуулиас хассаныг шүүмжилсэн юм. Энэ оны 1 дүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн хуульд “УИХ Засгийн газрын байгуулсан гэрээг хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалтыг нэмж оруулахаар болжээ.
Энэ талаар Үндсэн хуулийн 45 дугаар зүйлд ч тодорхой тусгасан байдаг юм.