Аваргуудын лигийн ээлжит тоглолтууд өчигдөр шөнө явагдаж өндөрлөлөө. Өнгөрсөн долоо хоногт эхний багууд тоглолтоо хийгээд байсан бөгөөд сүүлийн багууд болох Манчестер сити Монако, Байер Леверкузен, Атлетико Мадрид багууд тоглолтоо хийлээ.
Хоёр тоглолт нь гоол арвинтай болсон бөгөөд Англи,Испаний багуудын давамгайллаар өндөрлөсөн байна.
Манчестер сити Монако-ын тоглолтонд 8 гоол орсон бөгөөд Манчетер сити 5,Монако 3 гоолыг оруулсан байна.Бразил залууд гарааны эрхээ алдаад байсан Серхио Агуэро энэ тоглолтонд гараанд гарч тоглосон бөгөөд 2 гоолыг бүртгүүлсэн байна.Харин Францын багаас довтлогч Радамел Фалкао 2 гоол оруулсан ч баг нь ялагдал хүлээлээ.
Харин нөгөө нэг нь сүүлийн үед хоорондоо байнга учраа таарч буй гэхэд хилсдэхгүй 2 баг болох Байер Леверкузен, Атлетико Мадрид багууд Бай Арэна цэнгэлдэхэд болсон тоглолт юм. 2 баг 2015 оны Аваргуудын лигт мөн учраа таарч 2 тоглолтын нийбэрээр Атлетико цааш шалгарч байсан юм.
Энэ удаагийн тоглолт өмнөх тоглолтуудаа бодвол гоол арвинтай тоглолт болсон бөгөөд 4-2 харьцаатай зочид ялалт байгуулж дараагийн тоглолтонд талбай дээрээ илүү давуу талтай тоглохоор боллоо.
Тоглолтын гоолуудыг Саул Нигуэз,Гризман,Гамеро,Фернандо Торрес нар зочдоос оруулсан бол Карим Бэллараби,Стивен Савич нар талбайн эздээс гоолуудыг оруулжээ.
Та бүхэн Аваргуудын лигийн үзүүштэй тоглолтуудыг SPS HD телевизээр хүлээн авч үзээрэй.
Хариу тоглолтууд ирэх сарын 16 нд болно.