-ТОМИЛОЛТ-
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас манай улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг хэрхэн идэвхжүүлэх боломжтой талаар судалгаа явуулжээ.
Судалгаа японы хувийн компаниудад Монголын хөрөнгө оруулалт, бизнесийг орчинг тодорхой болгож, Монголд бизнесээ өргөтгөхөд хувь нэмэр болохоос гадна, манай улсын хувийн хэвшлийн компаниудын хөгжилд ч түлхэц үзүүлэх зорилготой аж.
Жилийн хугацаанд үргэлжилсэн уг судалгаа нийт хоёр үе шаттай явагдсан. Эхний хагаст хоёр орны компаниудтай уулзаж, сүүлийн хагаст УИХ-ын сонгуулийн дараах Засгийн газрын бодлого, эдийн засаг аж үйлдвэрийн байдлыг судалсан байна.
Судалгааны явцад хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор цуврал семинар зохион байгуулжээ. Манай бизнес эрхлэгчид Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, Японы бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахад юуг анхаарах шаардлагатай талаар эдийн засаг судлаач Хиронобу Адэгаватай ярилцлаа. Тэрбээр энэ салбарт олон жил ажиллаж байгаа бөгөөд “Монголын хөрөнгө оруулалтын орчин” гарын авлагыг гаргахаар төлөвлөжээ.
МОНГОЛЫН ДАВУУ ТАЛ НЬ ТАТВАР
-Судалгааны үр дүнг танилцуулах семинаруудыг хэд хэдэн удаа хоёр оронд зохион байгууллаа. Хөрөнгө оруулалтын тал дээр нааштай зүйл харагдаж байна уу.
-Монгол Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр яригдаж эхэлснээс хойш хоёр орны хувийн хэвшлүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар судалгааг эхлүүлсэн.
2015 оны арванхоёрдугаар сард эхэлсэн судалгааны ажлын талаар өнгөрсөн нэгдүгээр сард Монголын хувийн хэвшлийн нөөц бололцоо, тулгамдаж буй асуудлын талаар дүгнэлтийг танилцуулсан.
Судалгааны гол зорилго бол Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ямар байна, түүнийг хэрхэн сайжруулах боломжтойг гаргаж ирэх байсан. Мөн хоёр улсын Засгийн газар гэлтгүй “В2В” буюу бизнес эрхлэгч, хувийн хэвшлүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх ямар боломж байгааг илүүтэй судалсан.
ЖАЙКА-гийн нэг үйл ажиллагаа нь бизнесийн сургалт. Өнгөрсөн 15 жилийн дотор энэ сургалтад 460 гаруй хувийн хэвшлийнхэн хамрагдаж, төгсөгчдийн тоо 15 мянгад хүрчээ. Мөн жижиг, дунд үйлдвэрт олгодог зээлийг 700-аад компани, байгууллага авсан. Эдгээр компани японы хувийн хэвшилтэй хамтран ажиллах маш их сонирхолтой.
Төлөөлөгчийн газар, шинэ компани байгуулахад хууль эрхзүйн хувьд тааламжтай. Нэмэлтээр компани байгуулах амархан ч уул уурхай, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг лиценз авах шаардлагатай салбарт төдийлөн амар биш.
Япон компаниудын хувьд гурван сая хүнтэй, эдийн засгийн нөөц бололцоо төдийлэн их биш улсын компанитай хэрхэн хамтарч ажиллах талаар тэр бүр мэдээлэл байдаггүй. Тиймээс энэ тал дээр илүү мэдээлэл өгөх зорилгоор судалгааг эхлүүлсэн.
Судалгааны тайлангийн танилцуулгыг Монгол төдийгүй Токио, Осакад зохион байгуулсан. Японд болсон өдөрлөгт зуу гаруй компани оролцож, монгол бүтээгдэхүүний дээжээс амсаж үзээд их сонирхсон. Осакагийн компаниуд илүү бодитой жишээ сонирхож, идэвхтэй оролцож байсан. Зөвхөн зэс, нүүрс зэрэг байгалийн түүхий эдээс гадна бүхий л салбарт япон компаниуд Монголын талаар илүү сонирхож байна гэдгийг дээрх семинарын үед ажигласан. Япон компаниуд Монголын зах зээлийг сонирхож байна гэдгийг хэлмээр байна.
Судалгааны тайланг удахгүй англи, япон хэлээр ЖАЙКА-гийн албан ёсны цахим хуудсанд байрлуулна. Мөн хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, тулгамдсан асуудлын талаар илүү дэлгэрэнгүй бичихийн тулд дахин нэг судалгаа хийнэ.
-Сүүлийн жилүүдэд манай улсад хийх хөрөнгө оруулалтын хэмжээ, тоо ч багассаар байна. Ер нь Монголд хөрөнгө оруулалт хийх давуу тал нь юу байна вэ?
-Монголын эдийн засгийн байдал хүнд байгааг та мэднэ. Монгол Япон орны улс төрийн харилцаа өндөр хөгжсөн хэдий ч эдийн засгийн харилцаа БНХАУ, БНСУ-тай харьцуулахад чамлалттай. Монгол Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсан хэдий ч давхар татвараас чөлөөлөх хэлэлцээр байгуулаагүй. Давхар татвараас чөлөөлснөөр хөрөнгө оруулалт сайжирна гэж хэлж болохгүй. Татварын тогтолцоо нарийн учраас нөхцөл байдалтай сайтар танилцаж дүгнэлт хийх хэрэгтэй.
Монголд хөрөнгө оруулахын тулд яах ёстой вэ гэхээр гэсэн асуултад тайлбар хийхийн тулд удиртгал болгон монголын тал хөрөнгө оруулахад таатай нөхцөлтэй гэдгийг хэлдэг. Төлөөлөгчийн газар, шинэ компани байгуулахад хууль эрхзүйн хувьд тааламжтай. Нэмэлтээр компани байгуулах амархан ч уул уурхай, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг лиценз авах шаардлагатай салбарт төдийлөн амар биш.
Нэгдүгээр сарын 17-нд болсон семинар, Хоккайдод болсон семинарт зөвшөөрөл авах үйл явцыг ил тод, нээлттэй, хялбар болгох асуудал чухал байна гэдгийг хэлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчийг талархан хүлээн авч байна гэж байгаа боловч яг нарийн үйл ажиллагааны түвшинд тодорхой бус, төвөгтэй зүйлс бий. Үүнийг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна.
Монголын хувийн хэвшлийнхэн Япончууд яагаад Монголд хөрөнгө оруулдаг юм бэ гэж асуудаг. Бизнесийн орчин нөхцөл сайн олон орон бий. Тиймээс та бүхэн өөрсдийн өрсөлдөөний орчин, хөрөнгө оруулалт татах нөхцлөө сайжруулах хэрэгтэй. Бусад улсын судалгаа бий л дээ. Монголыг Азийн бусад хотуудтай харьцуулахад тээврийн зардал өндөр байдаг нь сул тал. Үүнийг шийдвэрлэхийн тулд дэд бүтцээ сайжруулах, төмөр болон авто замыг сайжруулах нь зардал, цагийг хэмнэх боломжтой.
Монголоос Япон руу экспортлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Японоос Монгол руу автомашин зөөдөг чингэлгүүд буцахдаа хоосон ирдэг. Хэрэв Монголоос Япон руу экспортлох бараа байвал зардлыг хямдруулах боломжтой. Монголын давуу тал нь татвар. Бусад оронтой харьцуулахад харьцангуй бага. Энэ нь хөрөнгө оруулалт хийх хөшүүрэг болдог. Мөн хөдөлмөрийн хөлс жирийн ажилчдын хувьд тийм их биш боловч инженер удирдах ажилтнуудынх өндөр. Гэхдээ өндөр цалин авч буй хүмүүс нь их биш. Тиймээс мянган инженер төслийн хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхгүй бол хөрөнгө оруулагчдын хувьд ашиггүй.
Дэлхийн бизнес эрхлэх таатай орчин, нөхцөлийн жагсаалт гэж байдаг. Монгол Улсын оноо 67-оос 68 болж өссөн. Гэвч эзлэх байраар 62-оос 64 рүү ухарсан. Оноо өссөн ч байр ухарсан гэдэг нь бусад улс орнуудын чадавхи илүү дээшилсэн гэсэн үг. Тэгэхээр Монголчууд хичээж, өрсөлдөөнд чангарах шаардлагатай.
Давуу тал нь ажил эхлэхэд амар, компани байгуулахад амар, мөн барилгын ажил хийхэд саад тотгор бага, цахим татварын системд шилжсэн учраас энэ тал нь бас давуу. Гадаад хүнд ойлгомжтой байдаг. Хэдэн хувийн татвар авдаг гэх мэтчилэн. Нөгөө талаар дээр дурдсан шиг тээвэр болон эрчим хүчний асуудал төвөгтэй.
ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭНД ЧАРМАЙЛТ, ЗҮТГЭЛ ДУТАЖ БАЙНА
-Судалгааны сүүлийн хагаст сонгуулийн дараах эдийн засаг, үйлдвэрлэлийн байдлыг судалсан гэсэн. Энэ талаар?
-Улс төр, засаглалын тогтворгүй байдал бизнес эрхлэгчдэд нөлөөлж байна. Санал асуулгад оролцсон япон компаниудын 50 гаруй хувь нь энэ талаар дурдсан. Хэдэн жилийн өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг гэж байсан ч татан буугдсан. Үүний дараа энэ асуудлыг хариуцсан газар байгуулагдсан ч засаг солигдсоноос болоод дахиад л өөр газар хариуцах боллоо. Хоёр жил тутамд ингэж хариуцах эзэн, мэргэжилтнүүд нь солигдох нь тогтворгүй, хамтран ажиллахад хүндрэлтэй.
Сонгуулиар Засаг солигдох нь ардчилсан орон бүрд байдаг асуудал. Гэхдээ тэр тоолонд яам, төрийн байгууллагын мэргэжилтнээс эхлээд газрын дарга гээд 80 хувь нь солигддог. Өмнө нь хариуцаж байсан мэргэжилтэн эргээд ирэхэд байхгүй. Энэ бол асуудал. Жишээлбэл, Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг гэж байхад ЖАЙКА мэргэжилтнүүдийг нь сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлсэн. Гэтэл энэ газрын нэр өөрчлөгдөх бүрт мэргэжилтнүүд нь солигдож сургалтад суусан 15 хүнээс нэг л хүн үлдсэн. Концессийн аппарат хариуцсан газар ч гурав дөрөв солигдох жишээтэй.
Хоёр жил тутамд ингэж хариуцах эзэн, мэргэжилтнүүд нь солигдох нь тогтворгүй, хамтран ажиллахад хүндрэлтэй
Шинэ нисэх буудал, V цахилгаан станцын төсөл мөн адил. Хариуцан ажиллаж байгаа хүн солигдоход бүх зүйл тэгээс эхэлдэг. Энэ бол үнэхээр том асуудал. Хөрөнгө оруулалтад тогтворгүй байдал сөргөөр нөлөөлж байна гэдгийг Элчин сайд сануулж, хувийн хэвшлийнхэн ч энэ талаар шүүмжлэл хэлсээр байна.
-Харин хувийн хэвшлийнхэнд байгаа алдаа дутагдал юу байна вэ?
-Төр засаг дэмжихгүй ч хувийн хэвшлийнхэн бие дааж хичээх хэрэгтэй. Монголын хувийн хэвшлүүд найз нөхөрлөлийн харьцаан дээр бизнес явуулах гэдэг. Харин гаднын компаниуд бол хэдий танил ч тухайн байгууллагын мэдээлэл тодорхой биш бол итгэдэггүй. Компанийн засаглал, ил тод байдал бол зөвхөн япон гэлтгүй бусад орны хувьд ч чухал. Монголын тал үүнийг мэддэг боловч, амьдрал дээр хэрэгжүүлдэггүй.
Японы зах зээлд гарахын тулд юу хийх ёстой, ямар бараа бүтээгдэхүүн байх ёстой вэ гэж асуудаг. Гэтэл энэ мэдээлэл ил тод байсаар байтал судалгаа хийдэггүй. Бэлэн мэдээлэл авахыг хүсдэг. Тэгэхээр хувийн хэвшлийнхэнд чармайлт, зүтгэл дутаж байна.
-Бүтээгдэхүүний чанар дээр анхаарах шаардлагатай байгааг ч мөн дурдсан байсан.
-Уул уурхай, ашигт малтмалаас гадна хөнгөн үйлдвэр тал дээр ямар боломж байгаа талаар жишээ дурдсан. Чацаргана, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид манай улстай хамтарч ажиллах болсон. Ноос ноолуурын хувьд БНХАУ-тай өрсөлдөх чадвар алга. Ялагдаж байна. Хятадын бүтээгдэхүүнтэй харьцуулахад түүхий эд боловсруулах явц хангалтгүй, чанар муу, дээр нь өртөг өндөр байгаа нь өрсөлдөх чадвар сул байгааг илтгэнэ.
Японы төр засаг, Эдийн засгийн яам ноос, ноолуурын салбарыг бололцоотой гэж үзэж, цаашид сайжруулан хамтран ажиллах боломж бий гэдэг.
ЖАЙКА-гаас хоёр шат бүхий 9 тэрбум иений зээл олгосон. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг ашиглаж, техник технологио сайжруулан өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах шат дамжлага, малын халдварт өвчин үе үе гардаг зэргээс шалтгаалаад экспортлох боломж бага. Мөн гарал үүслийн бичиг баримтаас эхлээд махан бүтээгдэхүүн япон руу экспортолно гэдэг бол амаргүй. Чацаргана, чихэр өвс гэх мэтийн бүтээгдэхүүн бололцоотой.
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй орон учраас туршлага дутаж байж болох юм. Гэхдээ цаашид илүү сайн хөгжих боломжтой.
Өнгөрсөн хугацаанд ЖАЙКА болон бусад төрийн байгууллагын тусламж дэмжлэг байсан. Цаашид хувийн хэвшил хоорондын шууд харилцааг хөгжүүлэх эхлэлийг тавьсан. Төсөл хэрэгжихэд хөрөнгө, ажлын байр их байсан. Төсөл дуусахад бүх зүйл дуусдаг байсан үе өнгөрч байна. Харин хувийн хэвшлүүд цаашид тогтвортой харилцан ашигтай ажиллах боломжтой гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.