Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд өсөлттэй байв. Ази, Номхон далайн бүсийн жишиг индекс 0.3 хувиар дээшилсэн байна. Тухайлбал, Хонконгийн хувьцаануудын ханш 10 өдөр дараалан өссөн. Hang Seng Composite индекс 0.5 хувиар дээшилжээ. Тэрчлэн БНСУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт 2015 оны долдугаар сараас хойш анх удаа Азийг тэргүүлэв.
БНСУ- ын жишиг индекс Kospi 1.6 хувиар чангарсан байна. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компанийн хувьцааны ханш гурван хувиар чангарсан. Хятадын хэрэглээний болон үйлдвэрлэлийн үнийн индекс өсөлттэй гарсан. Энэ нь зах зээлд эергээр нөлөөлөв. Уул уурхай болон технологийн компаниудын үнэт цаасны ханш өссөнөөр Австралийн S&P 200 индекс 0.2 хувиар дээшилжээ.