Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Аюулгүй хүнс” сарын аяны хүрээнд томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй цагаан будааны гарал үүсэл, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад БНХАУ-аас хэн хаанаас импортолсон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл нь Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай сүмийн зурагтай будаа худалдаж байсныг илрүүлсэн байна.
Мөн 1, 2, 5 кг-ын савалгаатай Зааны зурагтай хаяг шошго огт байхгүй цагаан будаа худалдаалж байсныг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчид шалгаж холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан аж.
Иймд иргэд цагаан будаа худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас хаанаас хэн, хэзээ импортолж, хаана савласан, хадгалах, хэрэглэж дуусах хугацаа бичигдсэн, холбогдох хаяг, утасны дугаар бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүй бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэхийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө.