Дэлхийн зулай Эверестийн оргилд хөл тавьсан Монголын анхны эмэгтэй уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын ОУХМ Б.Гангаамаа долоо дахь ноён оргилоо эзлэв.
Түүний хувьд
- 2010 онд Европ тивийн ноён оргил Эльбрус /5642 м/
- 2011 онд Ази тивийн ноён оргил Эверест /8848 м/
- 2012 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/
- 2015 онд Хойд Америкийн ноён оргил Денали /6194 м/
- 2016 онд Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6962 м/
- 2016 онд Австрали ба Далайн ноён оргил Карстенз пирамид /4 884 м/
- 2016 онд Антарктид Винсон массив ноён оргил / 4897 м/ долоо дахь оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулаад байна.
Дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьж, уулчин болсны хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлж, дэлхийн уулын түүхэнд “Монгол” гэсэн нэрийг энэ амжилтаар анх удаа бичүүлсэн Б.Гангаамаадаа баяр хүргэе ээ.
Тэрбээр өнөөдөр өглөө Улаанбаатарын цагаар өдрийн 09:57 цагт Монголын уулчдын үндэсний холбооны гишүүдтэй утсаар холбогдож оргилд хөл тавьсан баяр мэдээгээ хуваалцжээ.
Түүнийг долоо дахь ноён оргилд гарахад туслах хандив өргөсөн дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд та бүхэнд баярлалаа.