Төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ-аас олон нийтэд нээлттэйгээр мэдээллээ. Ингэснээр Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдээс эхлэн төрийн албанд ажилладаг 236 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлэг ард иргэдэд ил болж байна. Үүнд шинэ парламентын гишүүдийн мэдээлэл ч багтаж байгаа юм.
Тус мэдүүлгээс харахад шинэ парламентын хэд хэдэн гишүүн 4-5 байртай гэж мэдүүлсэн бөгөөд хамгийн олон байртай гишүүнээр Л.Энхболд тодорлоо. Харин А.Сүхбат, М.Билэгт, Б.Тогтохсүрэн байргүй гэж мэдүүлсэн байх жишээний. Гэхдээ тэд байргүй биш харин амины орон сууцтай. ХОМ-т орон сууц гэдэгт хаусууд нь бүртгэгддэггүй үйлдвэрлэл үйлчилгээ дээр нь бүртгэгддэг юм байна.
УИХ-ын гишүүн М.Билэгт 750 сая төгрөгийн үнэтэй 1 хаустай, УИХ-ын гишүүн А.Сүхбат 920 сая төгрөгийн үнэтэй амины 3 сууцтай аж. Харин УИХ-ын хамгийн залуу гишүүн гэгдэж буй Д.Гантулгад байр, сууц аль нь ч байхгүй.
УИХ-ын гишүүдийн унаж буй тээврийн хэрэгслийг анзаарвал Mercedes Benz, Toyota Land Cruiser 200, Lexus 570, Rollsroyce Phantom, Volkswagen Touareg, BMW зэрэг маркийн автомашин унадаг гэж мэдүүлжээ. А.Сүхбат гишүүн байргүй ч хамгийн олон тээврийн хэрэгслээрээ тэргүүлж байна. Харин Д.Гантулга, Ц.Гарамжав, Б.Ундармаа, Л.Болд, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр нарын 18 гишүүн хөл дүүжлэх унаагүй гэж мэдүүлжээ.
Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Ундармаа машингүй ч
- Бишрэлт Холдинг ХХК,
- Бишрэлт Пропертиз ХХК,
- Бишрэлт Трейд ХХК,
- Бишрэлт ХХК,
- Капитал банк ХХК,
- Монгол эм импекс концерн ХХК,
- Веллмарт ХХК,
- Бишрэлт интернэшнл ХХК,
- Бишрэлт инженеринг энд консракшн ХХК,
- Бишрэлт индастриэл ХХК,
- Монгол мах экспо ХХК,
- Сүлд секьютири ХХК,
- Бишрэлт секьюритис ХХК,
- Монгол цемент ХХК,
- Ривер бийч ХХК,
- Хонд өргөө ХХК,
- Капитал маркет корпораци ҮЦК ХХК,
- Капитал премиум ББСБ ХХК,
- Чингис хаан даатгал ХХК,
- Монгол милл ХХК,
- Соёмбо даатгал ХХК,
- Өмнөговь эм хангамж ХХК,
- Бишрэлт косметикс энд фейшн ХХК,
- Зоос гоёл ХХК,
- Эрдэнэс таван толгой ХК-иудад түүний хувь бий.
Б.Наранхүү хамгийн их хадгаламжтай гишүүнээр тодорлоо. Тэрбээр 21 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. Харин түүний араас Лу.Болд 17.9 тэрбум төгрөгийн хадгаламжтайгаар жагсаж байна.
Хамгийн бага хадгаламжтай хэмээн УИХ-ын гишүүн Б.Жавхлан мэдүүлжээ. Тэрбээр хадгаламжиндаа 900 мянган төгрөгтэй хэмээн бөглөсөн байна. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан огт хадгаламж эзэмшдэггүй аж.
Төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад шинэ парламентын гишүүд дотроо хадгаламж дахь хөрөнгө, унасан машин, жилийн орлогоороо Б.Наранхүү гишүүн цойлж, бусдыгаа тэргүүлж байгаа бол эсрэгээр хамгийн “ядуу” гишүүн нь 30 хүрээгүй залуу төрийн түшээ гэгддэг Д.Гантулга болж таарав.
Тэрбээр байргүй, машингүй, аль нэг банкинд өр зээлгүй бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-д 3216 ширхэг хувьцаатай юм байна.