Венесуэлийн Үндэсний Конгрес бүхий парламентаас Ерөнхийлөгч Н.Мадурогийн хийж буй үйлдэл нь төрийн эргэлт хийхийг завдсан хэрэг гэж буруутгаж байна.
Учир нь тус улсын парламент яаралтай чуулж, түүнд итгэл үзүүлэх эсэх талаар санал асуулга явуулах болсон ч Н.Мадуро түүнийг нь нэг бус удаа тасалдуулсан байна.
Үндэсний конгрессийн онцолсноор Н.Мадуро Үндсэн хуулийг зөрчсөн гээд парламент дахь сөрөг хүчний төлөөллүүд олныг хамарсан жагсаал зохион байгуулах болно гэдгээ мэдэгджээ.
Венесуэлийн парламентын гишүүн, сөрөг хүчний тэргүүн Хулио Борхес Н.Мадурог сөрөг хүчний зүгээс тавиад буй шаардлагад хариу өгөхийг уриалсан байна.
Тэрбээр “Ардчилал, хүний эрх, манай улсын ирээдүйн эсрэг чиглэсэн, Үндсэн хуулиа зөрчсөний төлөө Н.Мадурод хариуцлага хүлээлгэж, шүүх хурал хийх хэрэгтэй” гэв.
Мөн дээрхтэй холбоотойгоор хууль тогтоогчид есөн зүйл бүхий тогтоолыг боловсруулжээ. Түүнд дурдсанаар тэд олон улсын байгууллагад хандан, Н.Мадурогийн Засгийн газарт дарамт шахалт үзүүлэх талаар хүсэлт гаргах юм байна.
Венесуэлийн Засгийн газар болон Дээд шүүх нь Н.Мадурогийн хүмүүсийн удирдлага дор байдаг аж. Тэд сөрөг хүчний төлөөлөл болсон парламентын зарим гишүүдийн гаргасан хуулийн төслүүдийг хүлээж аваагүй аж.
Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуро өөрөө Саудын Арабт ОПЕК-ийн орнуудтай гэрээ хийхээр тус улсад айлчилж байна.
Өнгөрсөн баасан гаригт Венесуэлийн Сонгуулийн төв хорооноос төрийн тэргүүнийг огцруулах талаарх сөрөг хүчнийхэн гарын үсэг цуглуулах болсон. Энэхүү аяныг хүчээр болиулжээ. Үүний дараа өдөр нь хэдэн мянган хүн нийслэл Каракасын гудамж талбайд гарч эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн байна.
Жагсаалыг шоронд хоригдож буй сөрөг хүчний тэргүүний гэргий удирдсан аж. Жагсагчид нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газарт жагсаалыг зохион байгуулсан байна.
Дашрамд дурдахад, Н.Мадурогийн бүрэн эрхийн хугацаа 2019 онд дуусгавар болох юм.
Өнөөдрийн байдлаар Венесуэл улс эдийн засгийн гүн хямралын үедээ байгаа аж. Тус улсын инфляци дээд цэгтээ хүрч, ус, цахилгаан байнга тасалдах болсон. Хүнсний бүтээгдэхүүн, эмийн хангамж муу байгаад ард иргэд нь бухимдсаар байгаа юм.
Эх сурвалж: ВВС