Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд хамгийн ихдээ 400 орчим сая ам.долларын санхүүжилт татах боломжтой тухай Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг онцоллоо. Санхүүжилтийн хэмжээг тогтоохдоо Олон Улсын Валютын Сангийн үндсэн дөрвөн нөхцөлийн аль нэгэнд нь хамруулж, Олон Улсын Валютын Сангаас гишүүн орнуудад тавьдаг квотын дагуу санхүүжилтийн хэмжээг тодорхойлдог аж.
Тиймээс Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын Сангаас гадна гуравдагч орнуудаас санхүүжилтийн дэмжлэг хүсэхээр хэлэлцээ хийж байгаа юм. Одоогоор Монгол Улсад ажиллаж байгаа Олон Улсын Валютын Сангийн техникийн баг ирэх 11 дүгээр сарын дөрвөн хүртэл ажиллах товтой байна. Мөн энэ удаад Олон улсын үнэлгээний агентлагууд хүрэлцэн ирж ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Урьдчилсан байдлаар хэлэлцээрийг эхлүүлэхээр аравдугаар сарын эхээр Төв банкны тэргүүн, Сангийн сайд тэргүүтэй албаныхан Олон Улсын Валютын Сангийнхантай уулзаж төсөв, мөнгөний бодлогын баримтлах чиглэлээ танилцуулсан юм.
Ялангуяа төсвийн хувьд энэ оны тодотголд 18 хувь байхаар тусгасан төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг ирэх онд 9.9 хувиар, улмаар дунд хугацаанд найман хувьд хүргэж, 2019 он гэхэд таван хувь хүртэл бууруулах бодлого чиглэл баримталж байгааг зөв гэж үзэж байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн боломжийг олон хувилбараар бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2017 онд зөвхөн зээлийн үйлчилгээний төлбөрт л гэхэд 6.7 их наяд төгрөг шаардлагатай байгааг Сангийн сайд мэдээллээ. Ялангуяа зээлийн хүүгийн төлбөр нийт төсвийн зардлын дийлэнх хувийг эзэлж, нэг их наяд 380 тэрбум төгрөг даваад байна.
О.Одгэрэл