Хавар болж зам, барилга, уул уурхай гээд олон салбар хөдөлгөөнд орж эхлэх нь.
Ээж нь охиноо хөтлөөд явж байтал барилгын кран дээрээс нь унаж бяцхан охин амиа алдаж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Энэ бол Улаанбаатарын гудманд гарсан хэрэг. Аминаасаа ч хайрлан өсгөсөн үрээ гараасаа хөтөлж яваад алдана гэдэг юутай аймшигтай вэ. Тэр эх хүний сэтгэл зүрх яаж урагдсаныг бодохоос ч өр өвдөм.
Энэ мэтээр өглөө гэрээсээ эрүүл саруул гарсан хүн машинаа унаж яваад барилгын төмөрт оногдож амиа алдсан, чихэвчний хөгжим сонсож яваад барилгын дээрээс унасан төмөрт оногдож амиа алдсан гэх мэтээр хүний амь нас гэдэг манай хотод үнэгүйгээс ялгаагүй болсон.
Барилгын дэргэдүүр явж байгаад амиа алдсан тохиолдол цөөнгүй байхын зэрэгцээ барилга дээр ажиллаж байгаад эрүүл мэндээрээ хохирсон, амиа алдсан нь мөн олон. Уул уурхай, барилга, зам, эрчим хүч гээд салбар бүрт гардаг ослын тоо:
Бид цөөхүүлээ. Цөөхүүлээ атлаа хайнга, хэнэггүй, хариуцлагагүй. “Нөөц” амьтай мэт өөрсдөдөө болон бусдад хайргүй ханддаг. Нэгэн барилгын инженерийн хэлсэнчлэн "Манайхан даанч хэнэггүй. Өндрийн бүсээ зүүсэн мөртлөө бэхэлгээг нь уячихдаггүй л хүмүүс шүү дээ. Бид үргэлж тэднийг аюулгүй байдлаа хангаж байна уу гээд хараад байж чадахгүй. Уг нь бол өглөө бүр заавар зөвлөгөө өгнө" гэсэн юм. Ердөө ганцхан бүс зүүх хормын төдий ажлыг цалгардуулснаас үлдсэн насан туршдаа тахир дутуугийн сандалд сууна гэдэг дэндүү харамсмаар биш гэж үү.
Вашингтон орчимд орон сууцны барилгын чулууны захиалгыг авдаг нэгэн монгол компанийн захирал “Би нэг удаа чулуугаа хүлээлгэж өгөх гээд очтол хатуу малгайгаа /каск/ мартчихсан байлаа. За яадаг юм, ганц удаа гээд нүдийг нь хариулж байгаад орчихсон. Тэгээд чулуугаа өгчихөөд гарах гэтэл барилгын даамал нь ирээд намайг малгайгүй байгааг хараад ихэд уурлаж дахин ийм алдаа гаргавал танай компанитай хамтын ажиллагааныхаа гэрээг цуцлахын зэрэгцээ, бусад барилгын компаниудад мэдэгдэнэ гэсэн юм. Хэрвээ тэгвэл манайх бараг дампуурна. Америкт аюулгүй ажиллагааны дүрмээ ингэж л баримталдаг. Түүнээс нэг нь хараагүй юм шиг өөрийгөө хуурч, нөгөө нь харахгүй юм шиг бусдыг хуурдаггүй” гэсэн юм.
Харин бид хэдий болтол хуурамч амьдралаар амьдарч, нэгнийхээ амь насыг золиосолсоор байх вэ.
Хийж буй ажил нь хүний амь настай холбоотой гэдгийг, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны дүрэм гэдэг хүний цусаар бичигддэг гэдгийг барилгын компаниудын удирдлага болон тэдгээрийн ХААБ-ын ажилчидтай хатуу тооцож ажилламаар байна. Эс тэгвэл бүрэн бус техникийг ажилд гаргах, ажилчиддаа аюулгүйн ажиллагааны зааварчилгааг бүрэн бус өгөх, туслан гүйцэтгэх компаниудынхаа аюулгүй ажиллагаанд хяналт тавих нь сул байгаагаас ослын тоо буурахгүй байна.