Ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллага дүүргийн Засаг даргын тамгын газартай ус ашиглах гэрээгээ тавдугаар сарын 1-ний дотор байгуулж, Татварын хэлтэст усны нөөц ашигласны төлбөрийг төлөхийг анхаарууллаа.
Усны тухай хуульд заасны дагуу Туул голын сав газрын захиргаа, Монгол-Ус төрийн өмчит үйлдвэрийн газар, Нийслэлийн Байгаль орчны газраар ус ашиглах дүгнэлт гаргуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хамаарна.
Ус ашиглах гэрээ байгуулаагүй, усны нөөц ашигласны төлбөр төлөөгүй иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад усны тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, гүний худгийг битүүмжилнэ гэж нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.